Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 22:14 - Ариун Библи 2004

14 Тэгээд Абрахам тэр газрыг “ЭЗЭН хангана” гэж нэрлэсэн учир хүмүүс өнөөг хүртэл “ЭЗЭНий ууланд хангагдах болно” гэж хэлдэг болжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

14 Тэгээд Абрахам тэр газрыг “ЭЗЭН хангана” гэж нэрлэсэн учир хүмүүс өнөөг хүртэл “ЭЗЭНий ууланд хангагдах болно” гэж хэлдэг болжээ.

Gade chapit la Kopi




Эхлэл 22:14
19 Referans Kwoze  

Абрахам хараагаа өргөн ажиглахад, нэгэн эр хонь өтгөн бутанд эврээрээ тээглэснийг харав. Абрахам очиж, тэр эр хонийг барьж аваад, хүүгийнхээ оронд түүнийг шатаалт тахил болгон өргөжээ.


Мосе тахилын ширээ барьж, түүнийгээ “ЭЗЭН бол миний туг” гэж нэрлээд, —


Гидеон тэнд ЭЗЭНд зориулан тахилын ширээ босгож, түүнийгээ ЭЗЭН бол Амар тайван хэмээн нэрлэв. Тэр нь энэ өдрийг хүртэл абиезричуудын Офрад байгаа.


Абрахам —Хүү минь, шатаалт тахилд зориулж Бурхан Өөрийгөө хургаар хангана гээд хоёул цааш явжээ.


Дараа нь Самуел нэг чулуу авч, Мизпа Шен хоёрын дунд тавиад, түүнийг Ебенезер гэж нэрлэн, —ЭЗЭН бидэнд энэ газар хүртэл туслав гэжээ.


тэр газраа Бетел хэмээн нэрлэжээ. Тэр хот уг нь Луз гэдэг нэртэй байжээ.


Бурханлаг байдлын нууц нь агуу гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрнө. Махан биеэр илчлэгдсэн Тэр нь Сүнс дотор зөвтгөгдсөн, Тэнгэрт элч нарт харагдсан, Үндэстнүүдийн дунд тунхаглагдсан, Ертөнцөд итгэгдсэн, Алдар дотор дээш авагдсан юм.


Хотын тойрог нь арван найман мянган тохой байх ёстой. Тэр өдрөөс хотын нэр нь “ЭЗЭН энд байна” гэж байх ёстой гэв.


ЭЗЭН Өөрийн ард түмнийг шүүнэ. Тэрээр тэднийг хүч чадалгүй болсныг, хүлээстэй, чөлөөтэй хэн ч үлдээгүйг харах үедээ Өөрийн зарц нарыг өрөвдөнө.


Тэгээд Иаков тэр газрыг Пениел гэж нэрлээд, —Би Бурхантай нүүр нүүрээрээ уулзсан боловч, миний амь нас мэнд үлдсэн гэв.


Үг нь махан бие болж бидний дунд оршин, бид Түүний алдрыг харцгаасан. Энэ нь Эцэгийн цорын ганц Хүүгийн алдар бөгөөд нигүүлсэл ба үнэнээр дүүрэн байсан юм.


Сионы охин оо, хүүхдээ төрүүлж буй эмэгтэй шиг төрөхөөр өвдөж, шанал. Учир нь одоо чи хотоос гарч, хээр амьдран, Вавилон уруу явах ёстой. Тэнд ЭЗЭН чамайг дайснуудын чинь гараас аварна.


ЭЗЭНий тэнгэр элч Абрахамыг хоёр дахь удаагаа тэнгэрээс дуудаж, —


Чи өөртэйгөө хамт ирсэн, эзнийхээ зарц нарын хамт маргааш өглөө эрт босонгуутаа, үүр цайхаар буцагтун хэмээн өгүүлэв.


Тэгэхэд ЭЗЭНий үг түүнд ирж, —


Swiv nou:

Piblisite


Piblisite