Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 19:29 - Ариун Библи 2004

29 Бурхан талын хотыг устгахдаа Абрахамыг дурсан санаж, Лотын сууж байсан хотыг устган сүйрүүлэхдээ Лотыг сүйрлийн дундаас зайлуулжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

29 Бурхан талын хотыг устгахдаа Абрахамыг дурсан санаж, Лотын сууж байсан хотыг устган сүйрүүлэхдээ Лотыг сүйрлийн дундаас мэнд гаргажээ.

Gade chapit la Kopi




Эхлэл 19:29
21 Referans Kwoze  

Чи тэдний газар нутгийг эзэмшихээр явах гэж байгаа нь чиний зөвт байдлаас болсон юм биш, зүрх сэтгэлийн чинь шулуун шударгаас болсон юм биш, харин ЭЗЭН чиний өвөг дээдэс Абрахам, Исаак, Иаковд тангарагласан тангаргаа батлахын тулд ЭЗЭН Бурхан чинь тэднийг чиний өмнөөс хөөн зайлуулж байгаа нь эдгээр үндэстнүүдийн хорон муу байдлаас болсон юм.


Бурхан Ноа болон түүнтэй хамт хөвөгч авдарт байсан бүх араатан амьтан хийгээд мал адгуусыг санав. Бурхан газар дэлхий дээр салхи салхилуулсанд ус татарчээ.


Миний залуу насны нүглийг, эсвэл алдаа зөрчлийг минь бүү санаач. Өөрийн хайр энэрлийн дагуу намайг санаач, ЭЗЭН, Өөрийн сайн чанарын төлөө санаач.


ёс зарчимгүй хүмүүсийн садар самуун явдлаар дарамтлагдсан зөвт Лотыг аварсан юм бол,


Ефраим аа, Би чамайг хэрхэн орхих вэ? Израиль аа, Би чамайг хэрхэн дайсанд тушаах вэ? Би чамайг хэрхэн Адма шиг болгох вэ? Би чамд хэрхэн Зебоим шиг хандах вэ? Зүрх минь Миний дотор бүрэн эргэж, Миний бүхий л энэрэл ноцсон байна.


ЭЗЭН Өөрийг нь хайрладаг бүгдийг сахин хамгаалдаг, Харин бүх хорон муу хүнийг Тэр устгана.


Дорд байхад маань биднийг дурсан санасан Түүнд талархагтун. Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.


Өө, ЭЗЭН, Өөрийн ард түмний төлөөх ивээлээр намайг санаач. Өөрийн авралыг аван над уруу айлчлаач.


Учир нь Тэр Өөрийн ариун үгийг, Өөрийн зарц Абрахамыг дурсан санасан юм.


Мөн левичүүдэд, өөрсдийгөө ариусган, амралтын өдрийг ариусгахын тулд хаалгачид мэт ирцгээхийг би тушаав. Үүний төлөө мөн намайг санаач! Бурхан минь, Өөрийн хайр энэрлийн агуу байдлаар намайг өрөвдөөч!


Бурхан минь, үүний төлөө намайг санаач. Миний Бурханы өргөө ба түүний үйлчлэлүүдийн төлөө гүйцэтгэсэн миний үнэнч үйлсийг бүү арилгаарай!


Бурхан Рахелыг дурсан санаж, түүнийг сонсоод, умайг нь нээж өгчээ.


Би чамайг агуу үндэстэн болгож, Чамайг ерөөн, Алдар нэрийг чинь агуу болгоно. Тэгээд чи ерөөлийн үндэс болно.


Тэр Өөрийн гэрээг буюу Мянган үеийнхэнд Өөрийн тушаасан үгийг мөнхөд санасан.


Терагийн үр удам ийм болой. Тера нь Абрам, Нахор, Харан гурвыг төрүүлж, Харан нь Лотыг төрүүлжээ.


Харин ЭЗЭН та нарыг хайрласан учраас, бас та нарын өвөг дээдэст андгайлсан тангаргаа сахихын тулд та нарыг Тэр хүчирхэг мутраараа гарган авч, боолчлолын гэрээс, Египетийн хаан Фараоны гараас зольсон билээ.


Та Өөрийн зарц Абрахам, Исаак, Иаков нарыг санаач. Энэ ард түмний зөрүүд зан, тэдний хорон муу байдал, тэдний нүглийг битгий хараач.


түүний дунд эдгээр гурван хүн байсан ч, Би амьд буйгаараа тангараглая. Тэд өөрсдийн хөвгүүдийг ч, охидыг ч аварч үл чадна. Зөвхөн тэд өөрсдөө л аврагдах байсан. Харин тэр нутаг эзгүйрнэ гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Чиний хорон муу өөртэй чинь адил хүний төлөө бөгөөд шударга зөв чинь хүний хүүгийн төлөө юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite