Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 18:32 - Ариун Библи 2004

32 Абрахам дахин —Эзэн Та битгий уурлаарай. Би одоо ганцхан удаа нэмж хэлье. Хэрэв тэндээс арван хүн олдвол, яах вэ? гэсэнд —Би арван хүний төлөө түүнийг устгахгүй гэж хариулжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

32 Абрахам дахин —Эзэн минь, Та битгий уурлаарай. Би бас нэг үг нэмж хэлье. Ингэхэд тэндээс арван хүн олдож болох биш үү? гэсэнд Тэр —Би арван хүний төлөө түүнийг устгахгүй гэжээ.

Gade chapit la Kopi




Эхлэл 18:32
21 Referans Kwoze  

Тэгэхэд Гидеон Бурханд —Би дахин нэг ярихад Миний эсрэг Та бүү хилэгнээрэй. Энэ ноосоор дахин нэг удаа шалгахыг зөвшөөрөөч. Одоо зөвхөн ноосыг хуурай байлгаж, эргэн тойронд нь шүүдэр буулгаж өгөөч гэв.


Гуй, тэгвэл та нарт өгнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ.


Эдүгээ, бидний дотор ажилладаг хүчний дагуу гуйж, бодох бүхнээс минь илүү хэмжээлшгүй бялхлаар үйлдэх чадвартай Түүнд


Гэмийг уучилдаг, Өөрийн өвийн үлдэгсдийн тэрслүү үйлдлийг хэрэгсдэггүй Тантай адил Бурхан хэн юм бэ? Тэр хувиршгүй хайранд баясдаг тул уур хилэнгээ мөнхөд хадгалдаггүй.


ЭЗЭН үүнийг айлдаж байна. “Хонхорцог дотор шинэ дарс олдвол «Түүнийг бүү устгагтун. Түүнд ивээл байна» хэмээн хүн өгүүлдэг мэт, Би Өөрийн боолуудын төлөө үйлдэж, тэднийг бүгдийг нь устгахгүй.


Хар санаатны өргөл ЭЗЭНий хувьд жигшүүртэй юм. Харин цэх шулуун хүний залбирал Түүний таалалд нийцдэг.


Учир нь Эзэн Та сайн бөгөөд уучлахад бэлэн, Таныг дуудагч бүгдэд хайр энэрлээр элбэг баян.


Хэрэв тэр хүнд зөвийг нь мэдүүлж өгөхөөр түүний төлөө зуучлагч тэнгэр элч мянгын дунд нэг байвал,


Тиймээс ЭЗЭН Өөрийн ард түмэн дээр буулгана гэж айлдсан хөнөөлт санаагаа өөрчлөв.


Абрахам —Эзэн минь, Та битгий уурлаарай. Би бас нэг үг хэлье. Хэрэв тэндээс гучин хүн олдвол Та яах вэ? гэсэнд —Хэрэв Би тэндээс гучин хүнийг олбол устгахгүй гэж хариулжээ.


Абрахам —Би Эзэнд үг хэлэхээр зүрхэлье. Хэрэв тэндээс хорин хүн олдвол, Та яах вэ? гэсэнд —Хорин хүний төлөө Би устгахгүй гэжээ.


Иуда түүнд ойртон очиж хэлсэн нь —Эзэн минь ээ! Зарц чинь таны сонорт нэг үг хэлье. Та болгооно уу? Та зарцдаа битгий уурлаарай. Учир нь та бол Фараонтай адил билээ.


“Иерусалимын гудамжаар хойшоо урагшаа хэрэн яв, тэгээд харж ажигла. Шударгыг үйлддэг, үнэнийг эрэлхийлдэг нэг хүнийг чи олох гэж нээлттэй талбайнуудаар хай. Олбол Би тэр хотыг өршөөнө.


Swiv nou:

Piblisite


Piblisite