Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 18:2 - Ариун Библи 2004

2 хараагаа өргөн хартал дэргэд нь гурван хүн зогсож байлаа. Тэрээр тэднийг харангуутаа угтан тосохоор майхныхаа үүднээс яаран гүйж хүрээд, газарт бөхийн сөгдөж, —

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

2 нүд өргөн харвал дэргэд нь гурван хүн зогсож байлаа. Тэрээр тэднийг харангуутаа угтан тосохоор майхныхаа үүднээс яаран гүйж хүрээд, газарт доор мэхийн —

Gade chapit la Kopi




Эхлэл 18:2
23 Referans Kwoze  

Харь хүмүүст зочломтгой хандахаа бүү март. Учир нь зарим хүмүүс үүгээрээ тэнгэр элч нарыг мэдэлгүй зочилсон юм.


Тэр хүмүүс тэндээс явж, Содомын зүг одоход, Абрахам ЭЗЭНий өмнө зогссоор хоцорчээ.


Хоёр тэнгэр элч Содомд үдшээр иржээ. Лот Содомын дааман хаалган дээр сууж байгаад, тэднийг харж, босон угтаад, толгой гудайлган газарт бөхийн сөгдөв. —


ЭЗЭНий тэнгэр элч тэр эмэгтэйд үзэгдэн —Үзэгтүн, чи хүүсэр бөгөөд хүүхэд төрүүлээгүй боловч жирэмсэлж хүү төрүүлнэ.


Абрахам босож, тэр нутгийн хитчүүдэд бөхийн ёсолж,


Иошуа Иерихогийн ойролцоо байх үед нүдээ дээш өргөн хартал, эсрэг талд нь сэлмээ сугалан гартаа барьсан хүн зогсож байв. Иошуа түүн уруу очин, түүнээс —Та бидний талд уу, манай дайсны талд уу? гэж асуусанд


Иуда болон түүний ах дүү нарыг Иосефын гэрт ирэхэд тэрээр гэртээ байж байлаа. Тэд Иосефын өмнө газар сөгдөн мөргөцгөөв.


тэд —Таны зарц, бидний эцэг амар сайн, одоо хүртэл амьд сэрүүн байгаа гэж хариулаад, толгой бөхийн мөргөцгөөжээ.


Иосефыг гэрт орж ирэхэд тэд гэрт оруулж ирсэн бэлгээ түүнд өргөн барьж, газар сөгдөн мөргөв.


Иаков ганцаараа үлдсэн бөгөөд нэгэн хүн Иаковтай үүр цайтал барилдав.


Тэдгээр хүмүүс тэндээс босоцгоож, Содомын зүг харж, Абрахам тэднийг үдэхээр хамт гарчээ.


Тэр эмэгтэй нүүрээрээ унан, газарт хүртэл бөхийн, түүнд —Би харь хүн атал яагаад таны тааллыг олж, та намайг анзаарна вэ? гэв.


Гомдоллохгүйгээр бие биедээ зочломтгой бай.


ариун хүмүүсийн хэрэгцээнд хандив өргө, зочломтгой бай.


Голын цаана Иерихо дахь эш үзүүлэгчдийн хөвгүүд түүнийг хараад, —Елиагийн сүнс Елиша дээр оршдог гэв. Тэд түүнтэй уулзахаар ирж, түүний өмнө газар бөхийв.


Абрам нүүрээрээ газарт унасанд Бурхан түүнд —


Эзэн минь ээ! Хэрэв би таны таалалд нийцсэн бол, өчүүхэн зарц намайгаа битгий орхин өнгөрөөрэй хэмээн би гуйж байна.


Үдэш болж байхад Исаак бясалгал хийхээр хээр гарчээ. Тэгээд хараагаа өргөн харвал тэмээн жин айсуй харагдав.


Абрахам тэр нутгийнханд бөхийн ёслов.


Иосеф тэр газрын захирагч нь бөгөөд нутгийнхаа бүх ард түмэнд үр тариа худалдаж байлаа. Иосефын ах дүү нар тэнд хүрч ирээд, түүний өмнө сөгдөн, нүүрээ газарт хүргэж мөргөцгөөв.


Иосеф эцгийнхээ өвдгөөс хоёр хүүгээ холдуулаад, газарт сөгдөн мөргөв.


Swiv nou:

Piblisite


Piblisite