17 ЭЗЭН —Би хийх гэж байгаа юмаа Абрахамаас нууна гэж үү?
17 ЭЗЭН —Би хийх гэж буй юмаа Абрахамаас нууна гэж үү?
Үнэхээр Эзэн БУРХАН зарц нар, эш үзүүлэгчиддээ Өөрийн нууцыг илчлэхээс нааш Тэр юуг ч хийхгүй.
ЭЗЭНий нууц Өөрөөс нь эмээгчдийн төлөө байдаг. Тэр тэдэнд Өөрийн гэрээг мэдүүлнэ.
Би та нарыг боолууд хэмээн дахиж дуудахгүй. Учир нь эзнийхээ юу хийж байгааг боол мэддэггүй юм. Харин Би та нарыг анд нөхөд хэмээн дуудав. Учир нь Би Эцэгээсээ сонссон бүхнээ та нарт мэдүүлсэн билээ.
“Абрахам Бурханд итгэсэн. Энэ нь түүнийг зөвт байдалд тооцогдуулсан юм” гэж өгүүлдэг Судар биелэгдсэн бөгөөд Абрахам Бурханы анд нөхөр гэж дуудагдах болсон.
ЭЗЭН Содом, Гоморра дээр хүхэр болон галыг тэнгэрээс буюу ЭЗЭНээс бороо мэт буулгажээ.
Бидний Бурхан, Та энэ нутгийнхныг Өөрийн ард түмэн Израилийн өмнөөс хөөн зайлуулж, газар нутгийг нь Өөрийн анд найз Абрахамын үр удамд мөнхөд өгөөгүй юм гэж үү?
Эмэгтэй толгод уруу Бурханы хүн уруу ирээд, хөлөөс нь зуурч авав. Гехази түүнийг зайлуулах гэж ойртлоо. Харин Бурханы хүн —Түүнийг орхи, учир нь түүний сэтгэл дотор нь шаналж байна. ЭЗЭН үүнийг нь надаас нууцлан, надад хэлсэнгүй гэв.
Би одоо доош бууж, тэдний хийсэн бүхэн нь надад сонсогдсон хашхираан шигээ эсэхийг Би үзэж мэдье, гэв.
Тэр хүмүүс тэндээс явж, Содомын зүг одоход, Абрахам ЭЗЭНий өмнө зогссоор хоцорчээ.
ЭЗЭН —Хэрэв би Содом хотынхны дотроос зөв шударга хүн тавийг олбол тэдний төлөө бүх газрыг өршөөнө гэсэнд