2 Би чи, бид хоёрын хооронд гэрээ байгуулж, Чамайг маш их өнөр өтгөн болгоно гэв.
2 Чи бид хоёрын хооронд Би гэрээ байгуулж, Чамайг улам өнөр болгоно. гэв.
Би чамайг агуу үндэстэн болгож, Чамайг ерөөн, Алдар нэрийг чинь агуу болгоно. Тэгээд чи ерөөлийн үндэс болно.
Тэр өдөр ЭЗЭН Абрамтай гэрээ байгуулж —Би энэ газрыг, Египет мөрнөөс их мөрөн Евфрат хүртэл Чиний үр удмынханд өгсөн билээ.
Би бас чиний үр хүүхдүүдийг газар шороо мэт болгоно. Хэрэв хүн газар шороог тоолж чаддаг бол, чиний үр хүүхдүүдийг ч тоолж чадмуй.
Би үнэхээр чамайг ерөөж, чиний үрсийг тэнгэрийн одод, далайн эргийн элс мэт асар олон болгоно. Чиний үрс дайснуудынхаа үүд хаалгыг эзлэн авах болно.
Би Өөрийнхөө гэрээг та нартай болон та нарын үр хүүхэдтэй,
Тэд бол израильчууд бөгөөд үрчлэл, алдар, гэрээнүүд, Хуулийн гардуулалт, үйлчлэл ба амлалтууд нь тэднийх юм.
түүнийг гадагш дагуулан гараад —Чи тэнгэр өөд хар, хэрэв оддыг тоолж чадваас тоол гэв. Тэр бас дахин түүнд —Чиний үр удам ийм олон болно гэв.
Төгс хүчит Бурхан чамайг ерөөж, чамайг олон үр хүүхэдтэй өнөр өтгөн болгон, чамаар олон үндэстнүүдийг бий болгож,
Гэвч ЭЗЭН израильчуудад нигүүлсэнгүй хандан, тэднийг өрөвдөн, Абрахам, Исаак, Иаковтай байгуулсан Өөрийн гэрээнээс болж тэдэн уруу эргэсэн бөгөөд одоо хүртэл тэднийг устгаагүй, Өөрийнхөө оршихуйгаас ч зайлуулаагүй билээ.
Абрахамтай тогтоосон Түүний гэрээ, Исаакт өгсөн Түүний амлалтыг санагтун.
ЭЗЭНий нууц Өөрөөс нь эмээгчдийн төлөө байдаг. Тэр тэдэнд Өөрийн гэрээг мэдүүлнэ.