Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 13:10 - Ариун Библи 2004

10 Лот хараагаа өргөн, Иорданы тал хөндийг бүх газартаа элбэг устай, ЭЗЭНий цэцэрлэг шиг, мөн Зоар хүртэлх Египетийн нутаг шиг байхыг харав. Учир нь энэ нь Содом, Гоморра хоёрыг ЭЗЭН устгахаас өмнө байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

10 Лот хараагаа өргөн, Зоар хүртэлх Иорданы талыг бүх газартаа элбэг устай, ЭЗЭНий цэцэрлэг шиг мөн Египетийн нутаг шиг байхыг харав. Учир нь энэ нь Содом, Гоморра хоёрыг ЭЗЭН устгахаас өмнө байв.

Gade chapit la Kopi




Эхлэл 13:10
26 Referans Kwoze  

Негев, далдуу модны хот Иерихогийн хөндий тал газрыг Зоар хүртэл үзүүлжээ.


Үнэхээр ЭЗЭН Сионыг тайвшруулж, түүний бүх хоосон газрыг ч энэрнэ. Тэр зэлүүд талыг Еден шиг, цөлийг нь ЭЗЭНий цэцэрлэг мэт болгоно. Тэнд баяр баясгалан, зугаа цэнгэл, талархал, дуу хууртай байх болно.


Содомын хаан, Гоморрагийн хаан, Адмагийн хаан, Зебойимын хаан, Белагийн (Зоар) хаан хөдөлцгөөж, Сиддимийн хөндийд дайтсан бөгөөд


Тэдний өмнө гал шатаж, ард нь дөл дүрэлзэнэ. Тэднийг ирэхээс өмнө энэ нутаг нь Едений цэцэрлэг шиг байдаг боловч тэдний ард зэлүүд цөл шиг болдог. Тэднээс зугтах юм огт үгүй.


Содомын хаан Бера, Гоморрагийн хаан Бирша, Адмагийн хаан Шинаб, Зебойимын хаан Шемебертэй, Белагийн (тэр нь Зоар) хаантай дайтжээ.


Чи Бурханы цэцэрлэг Еденд байв. Эрдэнэсийн чулуу бүр чамайг бүрхэж байв. Бадмаараг, молор, алмааз, биндэрьяа, оникс, хаш, индранил, оюу болон маргад байв. Чиний дотор чиний хүрээ ба углуургууд алтаар урлагдсан байв. Чамайг бүтээсэн өдөрт тэдгээр нь бэлтгэгдсэн байв.


Хаан эдгээрийг Суккот ба Заретаны хооронд байх шавартай хөрсөнд, Иорданы хөндийд цутгаж хийжээ.


Бурханы цэцэрлэгийн хушнууд ч түүнтэй зэрэгцэх нь үгүй. Нарснууд ч түүний гишүүтэй харьцуулшгүй. Агар мод ч түүний мөчрүүдтэй ч адилтгагдашгүй. Бурханы цэцэрлэгт буй ямар ч мод үзэсгэлэнгээрээ түүнтэй харьцуулшгүй байв.


Хешбон дахь хашхираанаас Елеалег хүртэл, Иахазыг ч хүртэл буюу Зоараас Хоронаим, Еглат-шелишиа хүртэл тэд дуу хоолойнуудаа өндөрсгөв. Учир нь Нимримийн ус ч хүртэл эзгүйрнэ.


Моабын төлөө Миний зүрх хашхирна. Түүний оргодлууд нь Зоар, Еглат-шелишиа хүртэл зугтана. Тэд Лухитийн бэлээр уйлалдан өгсөж, сүйрэл мөхөлдөө гашуудан, Хоронаим уруу одох зам дээр тэдний шаналах уйлаан ихэснэ.


Тэнд оршин суугчдын хорон муугаас болж Шимтэй газрыг хужиртай газар болгосон.


Бурханы хөвгүүд хүний охидын гоо үзэсгэлэнг үзээд, тэднээс сонгосон болгоноо эхнэр болгов.


Тэгээд тэр модны жимс нь хүнс болоход шимтэй, нүд булаам, мэргэн ухаантай болгочихмоор, шунал хөдөлгөм сайхан харагдсан тул тэр эмэгтэй түүнээс авч иджээ. Тэр бас өөртэйгөө хамт байсан нөхөртөө өгч, тэр ч иджээ.


Терагийн үр удам ийм болой. Тера нь Абрам, Нахор, Харан гурвыг төрүүлж, Харан нь Лотыг төрүүлжээ.


Чиний өмнө энэ бүх газар байгаа биш үү? Чи надаас салж яваач. Хэрэв чамайг зүүн тийшээ явбал, би баруун тийшээ явъя. Хэрэв чамайг баруун тийшээ явбал би зүүн тийшээ явъя гэв.


Тиймээс Лот Иорданы тал хөндийг бүхлээр нь өөртөө сонгож, зүүн тийш нүүжээ. Тэд бие биеэсээ салцгаав.


Египетийн нутаг чиний өмнө байна. Чи эцгээ, ах нараа энэ нутгийн хамгийн сайн газарт суулга. Тэднийг Гошен нутагт суулга. Хэрэв тэдний дунд чадвартай сайн хүмүүс байгааг мэдвэл, миний мал сүргийг тэдэнд хариуцуул гэв.


Гол үерлэж тэрээр сандардаггүй. Иордан гол амаар нь татсан ч тэрээр итгэлтэй тайван байдаг.


Эдүгээ чиний эгч бол охидынхоо хамт чиний хойд зүгт амьдарч буй Самари юм. Чиний охин дүү бол охидынхоо хамт чиний урд зүгт амьдарч буй Содом юм.


Харагтун, чиний дүү Содомын гэм нь энэ байсан юм. Тэр болон түүний охид бардам зан, элбэг дэлбэг хоол, назгай тайван байдалтай байсан боловч ядууст, үгээгүйчүүдэд туслаагүй.


Би түүнийг үй түмэн мөчрүүдтэй нь хамт үзэсгэлэнтэй болгож, Бурханы цэцэрлэгт байсан Едений хамаг модод түүнд атаархав.


Зүүн талд Хауран, Дамаск, Гилеад ба Израилийн газрын хоорондоос Иордан байх болой. Хойд хилээс дорнын далайг хүртэл та нар хэмжих ёстой. Энэ бол зүүн тал юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite