Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 12:16 - Ариун Библи 2004

16 Фараон Абрамыг тэр бүсгүйн төлөөнөө сайхан байлгаж, Абрамд хонь, үхэр, эр эм илжиг, эрэгтэй, эмэгтэй боол, шивэгчин, тэмээ өгчээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

16 Фараон тэр бүсгүйн төлөө Абрамд бог мал, үхэр, эр эм илжиг, боол, шивэгчин, тэмээ өгч, түүнийг сайхан байлгав.

Gade chapit la Kopi




Эхлэл 12:16
13 Referans Kwoze  

Абимелех хонь, үхэр, эрэгтэй, эмэгтэй зарц нарыг авч Абрахамд өгчээ. Бас түүний эхнэр Сараг ч түүнд буцаан явуулжээ.


Абрам мал адгуус, алт мөнгө ихтэй, маш баян байжээ.


ЭЗЭН Иовын сүүлчийн өдрүүдийг эхлэлээс нь илүүгээр ерөөжээ. Тэрээр арван дөрвөн мянган хонь, зургаан мянган тэмээ, нэг мянган хос сарлаг, нэг мянган эм илжигтэй байв.


Тэрээр долоон мянган хонь, гурван мянган тэмээ, таван зуун хос үхэр ба таван зуун эм илжиг, асар олон зарц бүхий эд хөрөнгөтэй байв. Тэр хүн дорнын бүх хүмүүсийн дундаас хамгийн агуу нэгэн байжээ.


Надад үхэр, илжиг, хонин сүрэг, эрэгтэй, эмэгтэй зарц нар байна. Би таны хайр ерөөлийг хүртэхээр эзэн танд энэ хэлийг хүргүүлж байна» гэж хэл” гэв.


Түүний хонь, үхэр өсөн үржиж, зарц нар нь маш олон байсан тул филистчүүд түүнд атаархаж,


ЭЗЭН миний эзнийг ихэд ерөөж, түүнийг агуу их болгожээ. Мөн түүнд үхэр, хонин сүрэг, алт мөнгө, зарц шивэгчин, тэмээ, илжиг өгсөн юм.


Хэрэв тэр боол зүрхэндээ “Эзэн маань ирэхгүй удна” хэмээгээд боолуудыг эр эм гэлгүй жанчиж, идэж уун согтууран байтал,


тэр газар нь тэднийг хамт амьдрахад хүрэлцэхгүй байв. Тэдний эд хөрөнгө үлэмж арвин байсан учир нэг дор хамтран амьдрах аргагүй болжээ.


Абрамын эхнэр Сараи түүнд ямар ч хүүхэд төрүүлээгүй ажээ. Тэрээр Хагар нэртэй нэгэн Египет зарц бүсгүйтэй байв.


Ингэж тэр хүн үлэмж баяжиж, олон хонин сүрэг, эрэгтэй эмэгтэй зарц нар, тэмээ, илжигтэй болжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite