Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 10:9 - Ариун Библи 2004

9 Тэрээр ЭЗЭНий өмнө хүч чадалтай анчин байв. Тиймээс “ЭЗЭНий өмнө чадалтай анчин Нимрод шиг” гэсэн яриа бий болжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

9 Тэрээр ЭЗЭНий өмнө чадалтай анчин байв. Тиймээс “ЭЗЭНий өмнө чадалтай анчин Нимрод шиг” гэсэн яриа бий болжээ.

Gade chapit la Kopi




Эхлэл 10:9
13 Referans Kwoze  

“Харагтун, Бурханыг өөрийн хоргодох газар болгоогүй, Харин өөрийн баялгийн элбэг дэлбэгт итгэж, Хүсэл дотроо хүчтэй байсан хүн энэ байна” гэх болно.


Өөрийнхөө зовлон шаналлын үед энэхүү Ахаз хаан ЭЗЭНд илүү гэм нүгэл үйлджээ.


Исаак Иаковыг ивээн адислаж дуусмагц, Иаков эцэг Исаакийн өмнөөс босоод гарч явсны дараа, түүний ах Есав ангаасаа буцаж ирээд,


Хөвгүүд нь өсөж, Есав гарамгай анчин болж, хээр талын хүн болсон атал, Иаков нь номхон дөлгөөн хүн болж, майхандаа суудаг байлаа.


Содомын хүмүүс хэт хорон муу, ЭЗЭНий өмнө их нүгэлтэй байв.


Тэр цагт Бурханы өмнө газар дэлхий завхарч, дэлхий хүчирхийллээр дүүрэв.


Тэр үед газар дэлхий дээр Нефилим байсан бөгөөд түүний дараа ч бас Бурханы хөвгүүд хүний охидыг авч, хүүхэд төрүүлжээ. Тэдгээр нь хүчтэй, баатарлаг, эрт цагийн алдарт хүмүүс байжээ.


Энэ газраас бурханлаг хүн устжээ. Хүмүүсийн дунд цэх шударга хүн алга. Тэд бүгдээрээ цус урсгах гэж бүгдэг. Хүн бүр нөгөөгөө тороор агнадаг.


“Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Бүх бугуйнд шидэт уяаг оёж, амийг нь авлахаар янз бүрийн өндөртэй хүмүүсийн толгойд зориулан гивлүүр хийгч эмэгтэйчүүд гаслантай яа. Та нар Миний ард түмний амийг авлаад, харин бусдын амийг өөрсдөдөө хадгалах уу?


Үзэгтүн, Би олон загасчдыг дуудан ирүүлж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэд тэднийг загасчилна. Дараа нь Би олон анчдыг дуудан ирүүлж, тэд тэднийг уул, толгод бүрээс, хадны ан цаваас агнана.


Куш нь Нимродыг төрүүлсэн бөгөөд тэр нь газар дэлхий дээрх хүчирхэг нэгэн болжээ.


Түүний хаанчлал нь Шинарын газар нутаг дахь Бабел, Ерех, Аккад, Калнегаас эхэлжээ.


Тэд тэнгисээр, усны мандал дээрх хулсан саванд элч нарыг илгээдэг. Шуурхай элч нар аа! Өндөр нуруутай, зөөлөн арьстай, хол ойрыг айлгасан ард түмэн уруу, гол мөрнөөр хуваагдсан газрын хүчирхэг дарангуйлагч үндэстэн уруу явагтун.


Swiv nou:

Piblisite


Piblisite