Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 1:9 - Ариун Библи 2004

9 Бурхан —Тэнгэрийн доорх ус нэг дор хуримтлагдаж, хуурай газар ил гараг! хэмээсэнд тэр нь ёсоор болжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

9 Бурхан —Тэнгэрийн доорх ус нэг дор хуримтлагдаж, ийн хуурай газар ил гартугай! гэсэнд ёсоор болжээ.

Gade chapit la Kopi




Эхлэл 1:9
17 Referans Kwoze  

Бурханы үгээр тэнгэр нь өнө эрт оршин тогтносон бөгөөд газар нь уснаас гараад усаар хэлбэржсэн болохыг тэд санаатайгаар үл ойшоодог.


Иона тэдэнд —Би бол еврей хүн. Далай ба хуурай газрыг бүтээсэн тэнгэрийн Бурхан ЭЗЭНээс би эмээдэг юм гэв.


Та нар Надаас эмээдэггүй гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. Та нар Миний өмнө чичирдэг биш үү? Учир нь Би тэнгисийг хөндлөн гаргуулахгүйн тулд түүнд хил хязгаар болгож элсийг мөнхийн тогтоолоор тавьсан билээ. Давалгаа хэдий хаялавч үүнийг давж чадахгүй. Тэд хэдий хүржигнэвч хөндлөн гарч чадахгүй.


Далай ч Түүнийх. Учир нь Тэрээр түүнийг бүтээсэн Нэгэн бөгөөд Түүний мутар хуурай газрыг ч дүрсэнд оруулсан.


Бүх гол далайд цутгавч, далай нь дүүрдэггүй. Дахин буцаж урсахын тулд хаанаас эхэлсэн тэр газартаа голууд буцаж урссаар байдаг.


Тэрээр далайн усыг овоо шиг хамтад нь цуглуулдаг. Тэрээр гүний усыг агуулахад хуримтлуулдаг.


Гэрэл хийгээд харанхуйн хил зааг дээр Тэрээр усны мандал дээр тойргийг зурав.


тэнгэр болоод түүн дэх зүйлсийг, газар болоод түүн дэх зүйлсийг, тэнгис болоод түүн дэх зүйлсийг бүтээсэн үеийн үед амьд байгч Түүгээр тангараглан —Цаашид саатахгүй гэв.


Тэр Өөрийн дээд тасалгааны тулгуурыг усан дотор тавьдаг. Тэрээр үүлсийг Өөрийн тэрэг болгон хөлөглөдөг. Тэрээр салхины жигүүрээр явдаг.


Тэрээр хоосон газрын дээр умардыг дэлгэж, хоосон юман дээр газар дэлхийг өлгөдөг.


Бурхан огторгуйг тэнгэр гэж нэрлэжээ. Үдэш болоод, өглөө боллоо. Тэр нь хоёр дахь өдөр бөлгөө.


Та бол ганцхан ЭЗЭН. Та тэнгэрийг болон тэнгэрүүдийн тэнгэрийг бүх эрхэстэй нь, Газрыг ба түүн дээр байгч бүхнийг, Тэнгисүүдийг, дотор нь байгч бүхнийг нь бүтээсэн. Та тэр бүхэнд амьдралыг өгсөн ба тэнгэрлэг эрхэс Таны өмнө бөхийдөг.


Swiv nou:

Piblisite


Piblisite