6 Бурхан —Усан дотор огторгуй бий болж, усыг уснаас салгаг! гэж айлдав.
6 Бурхан —Усны дундуур огторгуй байж, ийнхүү усыг уснаас салгатугай! гэж айлдав.
Цутгамал толь шиг бат бөх тэнгэрийг чи Түүнтэй хамт дэлгэлцэж чадах уу?
Өөрийн хүч чадлаар газар дэлхийг бий болгож, Өөрийн мэргэн ухаанаар ертөнцийг тогтоосон Нэгэн нь Өөрийн оюун ухаанаар тэнгэрүүдийг тэлсэн билээ.
ЭЗЭНий үгээр тэнгэрүүд, Амных нь амьсгалаар тэдгээрийн бүх эрхэс бүтээгдсэн.
Тэгэхдээ хувцас өмсдөгийн адил Өөртөө гэрлийг өмсөж, Тэнгэрийг хөшиг шиг татдаг.
Учир нь Түүнийг айлдахад тэр нь биелсэн. Түүнийг тушаасанд тэр нь бат бэх болсон.
Хамгийн дээд тэнгэрүүд болон Тэнгэрийн дээрх ус ч Түүнийг магтагтун!
Израилийн талаар ЭЗЭНий үгийн сануулга. Тэнгэрийг дэлгэж, дэлхийн суурийг тавьж, хүний сүнсийг дотор нь бий болгодог ЭЗЭН тунхаглаж байна.
Тэнгэр нь Бурханы сүр жавхланг зарлаж, Огторгуй нь Түүний гарын бүтээлийг тунхаглаж байна.
Бурхан —Уснууд амьтдаар дүүрч, жигүүртэн шувууд газар дэлхий дээгүүр, тэнгэр огторгуйгаар нисэг гэв.
Түүний амьсгалаар тэнгэр цэлмэдэг. Өөрийн мутраар тэрээр зугтагч могойг цоо хатгав.
ЭЗЭНийг магтагтун! Бурханыг Өөрийнх нь ариун газарт магтагтун! Түүнийг Өөрийнх нь хүчирхэг огторгуйд магтагтун!
Тэрээр өтгөн үүлсийг ч чийгээр дүүргэдэг. Тэрээр Өөрийн үүлсийг гялбуулдаг билээ.
Хэрэв үүлс хуралдах аваас газар дээр хур болон бууна. Түүнчлэн мод өмнө ба хойд зүгт уналаа гэхэд унасан тэр газартаа үлдэж хоцормой.
Тэгээд Бурхан —Өдрийг шөнөөс салгахын тулд огторгуйд гэрэлтүүлэгчид бий болог. Эдгээрээр тэмдэг, улирал, өдөр, жилүүд бий болог.
Харин ЭЗЭН бол жинхэнэ Бурхан. Тэр бол амьд Бурхан бөгөөд мөнхийн Хаан. Түүний уур хилэнд газар дэлхий хөдөлж, үндэстнүүд Түүний дургүйцлийг тэсэж чаддаггүй.
Бурханы үгээр тэнгэр нь өнө эрт оршин тогтносон бөгөөд газар нь уснаас гараад усаар хэлбэржсэн болохыг тэд санаатайгаар үл ойшоодог.
Царцаанууд шиг оршин суугчидтай дэлхийн тойрог дээр залрагч нь Тэр билээ. Тэр тэнгэрийг хөшиг мэт татаж, майхан мэт дэлгэн оршдог.
Өдрөөс өдөрт тэдгээр нь ярьж, Шөнөөс шөнөд мэдлэгийг илчилдэг.