3 Тэгээд Бурхан —Гэрэл бий болог! гэсэнд гэрэл бий болов.
3 Тэгэхэд Бурхан —Гэрэл бий болтугай! гэж айлдсанд гэрэл бий болов.
Яагаад гэвэл “Харанхуйгаас гэрэл гэрэлтэг” гэж айлдсан Бурхан бол Христийн нүүрэн дэх Бурханы алдрын мэдлэгийн гэрлийг өгөхөөр бидний зүрхэнд гэрэлтсэн Нэгэн мөн.
Гэрэл харанхуйг гийгүүлэхэд, харанхуй түүнийг дийлсэнгүй.
Би гэрлийг буй болгон, харанхуйг бүтээж, энх амгаланг тогтоон, гай гамшгийг ч бүтээж байна. Би бол энэ бүгдийг хийдэг ЭЗЭН мөн.
Үүнээс хойш өдрөөр нар чиний гэрэл байхаа больж, сарны туяа ч чамайг гийгүүлэхээ болино. Харин ЭЗЭН чиний үүрдийн гэрэл болж, чиний Бурхан чиний алдар болно.
Бурхан бол гэрэл, мөн Түүний дотор харанхуй огт байхгүй гэдэг нь бидний Түүнээс сонссон мэдээ бөгөөд та нарт тунхаглаж байна.
Учир нь та нар урьд нь харанхуй байсан. Харин одоо та нар Эзэн дотор гэрэл ажээ. Гэрлийн хүүхдүүд шиг яв.
Ертөнцөд ирэн хүн бүрийг гэгээрүүлдэг жинхэнэ гэрэл байв.
Тэрхүү яллалт ийм билээ. Гэрэл ертөнцөд ирэхэд хүмүүсийн үйлс бузар муу учир тэд харанхуйг гэрлээс илүү хайрласан юм.
ЭЗЭНий үгээр тэнгэрүүд, Амных нь амьсгалаар тэдгээрийн бүх эрхэс бүтээгдсэн.
Тэднээр ЭЗЭНий нэрийг магтуул. Учир нь Түүний тушааснаар тэд бүтээгдсэн билээ.
Зөв шударга хүний төлөө гэрэл, Шулуун шударга зүрхтэй хүний төлөө баяр хөөр таригдсан.
Учир нь Түүнийг айлдахад тэр нь биелсэн. Түүнийг тушаасанд тэр нь бат бэх болсон.
Нөгөө талаар, харанхуй нь өнгөрч, жинхэнэ гэрэл хэдийн гийгүүлж байгаа тул Түүний болон та нарын дотор үнэн болох шинэ тушаалыг би та нарт бичиж байна.
Учир нь харагддаг аливаа зүйл нь гэрэл юм. Тиймд “Нойрсогч оо, сэр. Үхэгсдээс бос. Христ чиний дээр гэрэлтэх болно” гэдэг.
Тэгэхдээ хувцас өмсдөгийн адил Өөртөө гэрлийг өмсөж, Тэнгэрийг хөшиг шиг татдаг.
Гэрлийн оршихуй уруу хүрэх зам хаана байна вэ? Мөн харанхуй, түүний газар хаана байна вэ?
Тэр ганцаараа үхэшгүй мөнхийг эзэмшдэг бөгөөд хүршгүй гэрлийн дотор оршдог. Ямар ч хүн Түүнийг хараагүй бөгөөд харж чадахгүй. Түүнд хүндэтгэл ба мөнх хүч нь байх болтугай! Амен.
ЭЗЭН бол Бурхан бөгөөд Тэр бидэнд гэрлийг өгсөн. Тахилыг тахилын ширээний эврэнд уяагаар холбогтун.
Үзэгтүн, Тэр Өөрийн аянгыг эргэн тойрондоо цацрааж, далай тэнгисийн гүнийг ч бүрхдэг.
Тэр ийн айлдаад, чанга дуугаар —Лазар, гараад ир гэж хашхирав.
Есүс гараа сунган түүнд хүрч —Хүсэж байна. Цэвэрш гэв. Тэр даруй түүний уяман өвчин нь цэвэршжээ.
ЭЗЭН Бурхан тэнгэр газрыг бүтээсэн тэр цагт тэнгэр газар бүтээгдсэн нь ийн болой.