Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 1:16 - Ариун Библи 2004

16 Бурхан илүү том нь өдрийг, арай жижиг нь шөнийг захирч байхаар хоёр том гэрэлтүүлэгчийг бүтээв. Тэр бас оддыг бүтээлээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

16 Бурхан өдрийг захируулахаар нэг томхон гэрэлтүүлэгч, шөнийг захируулахаар арай багавтар гэрэлтүүлэгч, ийм хоёр том гэрэлтүүлэгчийг мөн оддыг бий болгов.

Gade chapit la Kopi




Эхлэл 1:16
22 Referans Kwoze  

Тэнгэр өөд хараад ЭЗЭН Бурханаас тань бүх тэнгэрийн доорх хамаг хүн ардад оноосон нар, сар, одод, огторгуйн бүх эрхсийг чи үзээд, түүнд татагдан, мөргөж зарагдуузай.


Таны мутрын бүтээл болох Таны тэнгэрүүдийг, Таны цогцлоон байгуулсан сар, оддыг би тунгаан бодохдоо


Нүдээ өндөрт өргөн тэдгээрийг хэн бүтээснийг харагтун. Тэдгээр оддын эздийг тоогоор нь авчрагч Нэгэн тэднийг бүгдийг нь нэрээр нь дууддаг юм. Түүний агуу их хүч, сүр жавхлангийн улмаас тэдгээрээс нэг нь ч алдагдаагүй.


Тэднээр ЭЗЭНий нэрийг магтуул. Учир нь Түүний тушааснаар тэд бүтээгдсэн билээ.


Өдөр бол Таных, шөнө ч бас Таных юм. Та гэрэл хийгээд нарыг бэлтгэсэн.


Нар ба сар аа, Түүнийг магтагтун! Гэрэлт бүх одод оо, Түүнийг магтагтун!


Тэгэхэд өглөөний одод хамтдаа дуулцгааж, Бурханы бүх хөвгүүд баярлалдан уухайлсан.


Нарны алдар өөр, сарны алдар өөр, одны алдар өөр байдаг. Од одноосоо алдраараа ялгардаг.


Зургадугаар цагаас есдүгээр цаг хүртэл бүх газрыг харанхуй нөмрөн авлаа.


Нар, сар байрандаа тогтов. Таны сумны гэрэлд, гялалзах жадны тань туяанд тэд зайлан одлоо.


Би гэрлийг буй болгон, харанхуйг бүтээж, энх амгаланг тогтоон, гай гамшгийг ч бүтээж байна. Би бол энэ бүгдийг хийдэг ЭЗЭН мөн.


Тэнгэрийн одод болон одны ордууд гэрлээ өгөхгүй бөгөөд мандах наран харанхуйлж, сар гэрлээ тусгахгүй.


Түүний мандах нь тэнгэрийн нэг захаас, Тойрох нь түүний нөгөө зах хүртэл. Түүний халуун дулаанаас нуугдах юм гэж нэг ч үгүй.


Хотод дээрээс нь гэрэлтүүлэх нар, сар хэрэггүй ажээ. Учир нь Бурханы цог жавхлан түүнийг гэрэлтүүлсэн бөгөөд дэнлүү нь Хурга байлаа.


Тэгэхэд сар ичиж, нар гутна. Учир нь түмэн цэргийн ЭЗЭН Сион уулан дээр Иерусалимын дотор хаанчилж, Өөрийн ахмадуудын өмнө сүр жавхлангаа байлгана.


хэрэв гэрэлтэн байхад нь нарыг, сүр жавхлантайгаар өнгөрч байхад нь сарыг би хараад,


Гэвч гамшгийн тэр өдрүүдийн дараа тэр даруй нар харанхуйлж, сар гэрэлтэхгүй, одод тэнгэрээс унаж, тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдэх болно.


Тэнгэр огторгуйд гэрэлтүүлэгчид байж, газар дэлхийг гийгүүлэг гэсэнд тэр нь ёсоор болжээ.


Гэрэл болгон өдрөөр нарыг, шөнөөр сар болон оддыг тогтоогдсон зарлигаар өгдөг, давалгаа нь хүржигнэтэл далайг хутгадаг ЭЗЭН ингэж айлдаж байна. Түүний нэр бол түмэн цэргийн ЭЗЭН.


Swiv nou:

Piblisite


Piblisite