Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 1:14 - Ариун Библи 2004

14 Тэгээд Бурхан —Өдрийг шөнөөс салгахын тулд огторгуйд гэрэлтүүлэгчид бий болог. Эдгээрээр тэмдэг, улирал, өдөр, жилүүд бий болог.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

14 Тэгээд Бурхан —Өдрийг шөнөөс салгахын тулд тэнгэр огторгуйд гэрэлтүүлэгчид байх болтугай! Эдгээр нь тэмдэг, улирал, өдөр, жилийн тулд байг.

Gade chapit la Kopi




Эхлэл 1:14
43 Referans Kwoze  

Тэнгэр өөд хараад ЭЗЭН Бурханаас тань бүх тэнгэрийн доорх хамаг хүн ардад оноосон нар, сар, одод, огторгуйн бүх эрхсийг чи үзээд, түүнд татагдан, мөргөж зарагдуузай.


Гэрэл болгон өдрөөр нарыг, шөнөөр сар болон оддыг тогтоогдсон зарлигаар өгдөг, давалгаа нь хүржигнэтэл далайг хутгадаг ЭЗЭН ингэж айлдаж байна. Түүний нэр бол түмэн цэргийн ЭЗЭН.


Нар ба сар аа, Түүнийг магтагтун! Гэрэлт бүх одод оо, Түүнийг магтагтун!


Тэр бас үүрд мөнхөд тэднийг байрлуулсан юм. Тэрээр хэзээ ч өнгөрөн одохгүй зарлигийг гаргасан юм.


Тэр Плеиадесыг, Орионыг бүтээж, гүн харанхуйг өглөөгөөр сольдог. Мөн өдрийг шөнө болгон харанхуйлуулж, далайн усыг дуудан газрын гадаргуу дээр асгадаг. Түүний нэр бол ЭЗЭН.


Нар, сар харанхуйлж, оддын гэрэл ч бөхнө.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үндэстнүүдийн замуудыг бүү сур. Хэдийгээр үндэстнүүд тэнгэрийн тэмдгүүдээс айдаг ч тэдгээрээс бүү ай.


Бидний баярын өдөр, шинэ сар буюу Тэргэл сартайд бүрээ үлээгтүн.


Газар дэлхий байсан цагт Тариа тарих ба ургац хураах, Хүйтэн ба халуун, Зун ба өвөл, Өдөр ба шөнө тасралтгүй үргэлжлэх болно гэжээ.


Нүдээ өндөрт өргөн тэдгээрийг хэн бүтээснийг харагтун. Тэдгээр оддын эздийг тоогоор нь авчрагч Нэгэн тэднийг бүгдийг нь нэрээр нь дууддаг юм. Түүний агуу их хүч, сүр жавхлангийн улмаас тэдгээрээс нэг нь ч алдагдаагүй.


Гэвч гамшгийн тэр өдрүүдийн дараа тэр даруй нар харанхуйлж, сар гэрэлтэхгүй, одод тэнгэрээс унаж, тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдэх болно.


Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Би үд дунд нарыг жаргааж, гэрэлтэй өдөр газрыг харанхуй болгохын тулд энэ нь тэр өдөрт болно.


Тэдний өмнө газар хөдөлж, тэнгэр чичрэн, нар сар харанхуйлж, оддын гэрэл бөхнө.


“ЭЗЭН ингэж айлдаж байна. «Хэрэв та нар өдрийн тухай Миний гэрээ, шөнийн тухай Миний гэрээг зөрчиж, өдөр, шөнө хоёр тогтоосон цагтаа ирэхгүй болгож чадвал


Түүнийг зургаа дахь лацыг эвдэх үед би харж байлаа. Асар хүчтэй газар хөдлөлт болж, нар хялгасаар хийсэн таар мэт харлаж, сар бүхэлдээ цус мэт улаан болов.


Саяхан мэндэлсэн иудейчүүдийн Хаан хаана байна вэ? Бид зүүнтэйд Түүний одыг хараад Түүнд мөргөхөөр ирлээ гэжээ.


Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Дотоод хашааны зүүн зүг уруу харсан дааман хаалга нь ажлын зургаан өдөрт хаалттай байх ёстой. Харин тэр нь амралтын өдөр болон шинэ сарын баярын өдөр нээлттэй байх ёстой.


ЭЗЭН ингэж айлдаж байна. «Хэрэв өдөр шөнө Миний гэрээ байхгүй, тэнгэр болон газрын тогтоогдсон хуулийг Би тогтоогоогүй байсан бол,


Хэрэв Түүний мэлмийд сар гэрэлгүй, одод ч цэвэр биш бол


Би үүлэнд солонгоо татуулж, тэр нь Миний дэлхийтэй байгуулсан гэрээний тэмдэг болно.


Дөрөв дэх тэнгэр элч бүрээгээ таттал, нарны гуравны нэг, сарны гуравны нэг болон оддын гуравны нэг нь цохигдов. Ингэснээр тэдгээрийн гуравны нэг нь харанхуйлах бөгөөд өдрийн гуравны нэг нь гэрэлгүй болж, шөнийнх ч мөн адил болох ажээ.


Нар халхлагдаж, сүмийн хөшиг хоёр хэсэг болон урагджээ.


Харин тэр өдрүүдэд тэрхүү гай гамшгийн дараа нар харанхуйлж, сар гэрэлтэхгүй,


Шинэ сарын баярын өдөрт өө сэвгүй залуу бух, бас өө сэвгүй зургаан хурга ба нэг хуцыг өргөх ёстой.


Тэд энэ өдөр Таны тогтоолуудын дагуу бат зогсдог. Учир нь бүх юмс бол Таны зарц нар билээ.


Түүний цэрэгт тоо хэмжээ гэж бий юү? Түүний гэрэл хэний дээр тусдаггүй вэ?


Түүний үдшийн бүрэнхийн одод бөхөг. Тэр нь гэрлийг хүлээвч авахгүй байж, үүрийн гэгээг ч бүү үзэг.


Өнөөх од ёроолгүй нүхийг нээтэл, асар том зуухны утаа мэт утаа нүхнээс гарав. Нүхний утаанаас болж нар, агаар харанхуйллаа.


Үдэш болоод, өглөө боллоо. Тэр нь гурав дахь өдөр болой.


Тэнгэр огторгуйд гэрэлтүүлэгчид байж, газар дэлхийг гийгүүлэг гэсэнд тэр нь ёсоор болжээ.


ЭЗЭНийг магтагтун! Бурханыг Өөрийнх нь ариун газарт магтагтун! Түүнийг Өөрийнх нь хүчирхэг огторгуйд магтагтун!


Swiv nou:

Piblisite


Piblisite