Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Ефес 6:4 - Ариун Библи 2004

4 Эцгүүд ээ, та нар хүүхдүүдээ бүү уурлуул. Харин тэднийг Эзэний дэг журам болон сургамж дотор хүмүүжүүл.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

4 Эцгүүд ээ, та нар хүүхдүүдээ цочоон уурлуулж болохгүй. Харин тэднийг Эзэний дэг журам ба сургамж дор хүмүүжүүл.

Gade chapit la Kopi




Ефес 6:4
32 Referans Kwoze  

Эцгүүд ээ, хүүхдийнхээ сэтгэлийг мохоохгүйн тулд тэднийг бүү уурлуул.


Явах ёстой замаар нь замнуулахын тулд хүүхдийг сурга. Тэрээр өтөлсөн ч тэр замыг орхихгүй.


Саваа, зэмлэл хоёулаа мэргэн ухааныг өгнө. Харин дур зоргоороо аашлагч хүүхэд эхийгээ ичгүүрт оруулна.


Найдлага байгаа цагт хүүгээ хүмүүжүүл. Түүний үхлийг бүү хүс.


хөвгүүддээ хичээнгүйлэн зааж, гэртээ сууж байхдаа ч, замд явж байхдаа ч, хэвтэж байхдаа ч, өндийн босохдоо ч түүний тухай ярьж бай.


Хүүгээ сахилгажуул. Тэгвээс хүү чинь чамд тайвшралыг өгөх агаад Сэтгэлийг чинь баярлуулах болно.


Христ Есүст итгэх итгэлээр дамжуулан авралд хүргэх мэргэн ухааныг чамд өгөх чадалтай Ариун Бичээсүүдийг чи бага наснаасаа мэдэх болсон.


Би түүгээр, түүний хүүхдүүд болон гэр бүлийнхэнд тушаалгаж ЭЗЭНий замаар дагуулан, зөв ба шударга ёсыг үйлдүүлэхээр Би түүнийг сонгож авсан юм. Энэ нь ЭЗЭН түүний тухай хэлснээ Абрахамд биелүүлэхийн тулд болой гэв.


Өөртөө анхаарал тавьж, сэтгэлээ няхуур хяна. Нүдээр үзсэн бүхнээ чи мартуузай, тэдгээрийг насан туршдаа зүрхнээсээ салгуузай. Харин тэдгээрийг хөвгүүд, ач нартаа таниулж мэдүүл.


Чиний доторх чин сэтгэлийн итгэлийн тухай дуртгалыг бодохдоо, анх чиний эмэг эх Лой, чиний эх Юник нарт байсан итгэл чамд ч бий гэдгийг би сайн мэдэж байна.


Мунхаг байдал хүүхдийн зүрхэнд уяастай байдаг. Сахилгын саваа мод түүнийг мунхаглалаас холдуулна.


Тэгээд Давид өөрийн хүү Соломонд хандан —Тууштай бөгөөд зоригтой байж үйлдэгтүн. Миний Бурхан болох Бурхан ЭЗЭН чамтай хамт байгаа тул бүү ай, бүү шантар. ЭЗЭНий өргөөний үйлчлэлд зориулсан бүх ажил дуусах хүртэл Тэр чамайг хаяхгүй, чамайг мартахгүй.


Өнөөдөр миний үйлдэж байгаачлан амьд буй нь Танд талархал өргөнө. Эцэг нь хөвгүүддээ Таны итгэмжит байдлын тухай сургамжилна.


Хэрэв ЭЗЭНд үйлчлэх нь та нарын хувьд нийцгүй мэт байвал, хэнд үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр өөрсдөдөө сонго. Тухайлбал, Евфрат мөрний цаана эцэг дээдсийнхээ үйлчилж байсан бурхдад уу, эсвэл нутаглаж буй газрынхаа аморичуудын бурхдад үйлчлэх үү? Харин би болон манай гэрийнхэн, бид ЭЗЭНд үйлчилнэ гэлээ.


Миний хүү Соломонд бүрэн төгс зүрх сэтгэлийг өгч, Таны тушаалууд, гэрчлэлүүд болон зарлигуудыг сахиулан, тэр бүгдийг үйлдүүлж, миний бэлтгэсэн зүйлсээр сүмийг бариулаач хэмээв.


“Энэ нь чамд сайн бөгөөд чи дэлхий дээр урт наслах болно” гэжээ.


Маноа —Одоо таны үг биелэгдэх үед хөвгүүний амьдралын хэв маяг болон үйлчлэл нь ямар байх вэ? хэмээн асуусанд


Swiv nou:

Piblisite


Piblisite