17 авралын дуулгыг болон Сүнсний сэлэм буюу Бурханы үгийг ав.
17 авралын дуулга болон Бурханы үг болох Сүнсний сэлмийг ав.
Учир нь Бурханы үг амьд бөгөөд идэвхтэй, хоёр талдаа иртэй ямар ч илдээс хурц бөгөөд сэтгэл хийгээд сүнсийг, үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн ордог бөгөөд зүрхний бодол хийгээд санааг ч шүүх чадвартай юм.
Тэр Түүнд үнэн зөвийг хуяг мэт өмсгөн, авралын дуулгыг тэргүүнд нь тавив. Тэр өс хонзон авах хувцсыг өмсөн, зүтгэлээр Өөрийгөө цув мэт ороов.
Түүний амнаас нь хурц сэлэм цухуйх агаад түүгээр Тэр үндэстнүүдийг устгах юм. Тэр үндэстнүүдийг төмөр таягаар захирах болно. Тэрээр Төгс хүчит Бурханы догшин уур хилэнгийн дарсан шахуургыг шахна.
Харин бид өдрийнх тул итгэлийн ба хайрын хуяг, дуулга болгон авралын найдварыг өмсөн, эрүүл ухаантай байцгаая.
Тэр Миний амыг хурц илд мэт болгон, мутрынхаа нөмөрт Намайг далдалж, шилмэл сум мэт болгон, саадаг дотроо Намайг нуусан.
Тиймээс гэмшигтүн. Эс бөгөөс Би чам уруу даруй очиж, амныхаа илдээр тэдэнтэй тулалдах болно.
Тэд түүнийг Хурганы цус, өөрсдийн гэрчлэлийн үгээр ялжээ. Тэд үхэн үхтлээ амиа хайрлаагүй юм.
Тиймээс Би эш үзүүлэгчдээр дамжуулж тэднийг хэсэгчин цавчсан. Би Өөрийн амны үгээр тэднийг алсан. Та нарын дээрх шүүлт нь цахилах аянга мэт юм.
Тэр баруун мутартаа долоон од барьжээ. Түүний амнаас хоёр талдаа хурц иртэй илд цухуйх бөгөөд нүүр нь өөрийн хүчээр гэрэлтэх нар мэт байлаа.
Гэвч Есүс —“Хүн зөвхөн талхаар бус, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдарна” гэж бичигдсэн байдаг гэж хэлэв.
Есүс —“Өөрийн Бурхан Эзэнээ бүү сорь” гэж бас бичигдсэн байдаг гэв.
Тэрээр толгойдоо зэс дуулга, биедээ таван мянган зэс шекелийн жинтэй хайрст хуяг өмссөн байв.
Саул Давидаас —Залуу минь, чи хэний хөвгүүн бэ? хэмээн асуусанд Давид —Би таны боол Бетлехемийн хүн Иессийн хөвгүүн юм хэмээн хариулжээ.
Та надад мөн авралын бамбайг өгсөн билээ. Таны тусламж намайг агуу болгов.
Тэгээд тэр надад —Энэ бол Зеруббабелд хандсан ЭЗЭНий үг юм. “Хүч чадлаар ч бус, эрх мэдлээр ч бус, харин Миний Сүнсээр” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.
Тэр чуулганыг үгээр дамжуулан усанд угааж цэвэрлэн, ариусгаад
Бурханы сайн үгийг болон ирэх үеийн хүчүүдийг амссан атлаа,