Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Дуулал 99:5 - Ариун Библи 2004

5 Бидний Бурхан ЭЗЭНийг өргөмжилж, Түүний хөлийн гишгүүрийн өмнө мөргөгтүн. Тэр бол ариун.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

5 Бидний Бурхан ЭЗЭНийг өргөмжилж, Түүний хөлийн гишгүүрийн өмнө мөргөгтүн! Тэр ариун.

Gade chapit la Kopi




Дуулал 99:5
15 Referans Kwoze  

Түүний орших газарт очицгооё. Түүний хөлийн гишгүүрийн хажууд мөргөцгөөе.


ЭЗЭН үүнийг айлдаж байна. “Тэнгэр бол Миний сэнтий, газар бол Миний хөлийн гишгүүр билээ. Тэгээд та нар Надад хаана нь өргөө барих юм бэ? Хаана Миний амрах газар байгаа юм бэ?


Өө, Бурхан, тэнгэрүүдээс дээгүүр өргөгдөж, Таны сүр жавхлан бүх дэлхийн дээгүүр өргөмжлөгдөх болтугай.


Надтай хамт ЭЗЭНийг дээдэлж, Хамтдаа Түүний нэрийг өргөмжилцгөөе.


ЭЗЭН бол миний хүч ба дуу. Тэр миний аврал болсон. Энэ бол миний Бурхан, би Түүнийг магтах болно. Миний эцгийн Бурхан, би Түүнийг өргөмжилнө.


ЭЗЭН, Та бол миний Бурхан. Би Таныг өргөмжлөн, Таны нэрэнд талархал өргөнө. Учир нь Та өнө эрт төлөвлөсөн гайхамшгуудаа төгс итгэмжтэйгээр гүйцэтгэв.


Тэр өдөр та нар ингэж хэлэх болно. “ЭЗЭНд талархлыг өргө, Түүний нэрийг дууд. Түүний үйлсийг хүмүүсийн дунд мэдэгд. Түүний нэр өргөмжлөгдсөнийг тэдэнд сануул.


Таны агуу, сүрдмээр нэрийг тэд магтан дуулаг. Тэр бол ариун.


Та бол миний Бурхан, би Танд талархал өргөе. Миний Бурхан, би Таныг өргөмжилнө.


Тэднээр бас ард түмнүүдийн цуглаанд Түүнийг өргөмжлүүлж, Ахмадуудын зөвлөлд Түүнийг магтуул.


Бидний Бурхан ЭЗЭНийг өргөмжилж, Түүний ариун ууланд мөргөгтүн. Учир нь бидний Бурхан ЭЗЭН бол ариун.


Өөрийн хүч чадлаар, ЭЗЭН, Та өргөмжлөгдөх болтугай! Бид Таны сүр хүчийг дуулан магтах болно.


Израилийн хөвгүүдийн бүх цуглаантай ярин тэдэнд ийн хэлэгтүн. “Та нар ариун байгтун. Учир нь та нарын Бурхан ЭЗЭН Би ариун болой.


Тэгээд Давид хаан хөл дээрээ босон, —Миний ах дүүс болон миний ард түмэн, намайг сонсогтун. Би ЭЗЭНий гэрээний авдар болон бидний Бурханы хөлийн тавиуранд зориулан байнгын өргөө барихыг хүссэн юм. Иймээс би түүнийг барихад бэлтгэсэн билээ.


Тийнхүү Миний ард түмэн Надаас урвах сонирхолтой болсон. Хэдийгээр тэд дээр байгаа Нэгэн уруу тэднийг дууддаг боловч хэн ч Түүнийг ердөө өргөмжлөхгүй байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite