2 ЭЗЭН Сионд агуу бөгөөд Бүх үндэстний дээр өргөмжлөгдсөн.
2 ЭЗЭН Сионд аугаа бөгөөд Бүх ард түмний дээр өргөмжлөгдсөн.
Учир нь Та бол бүх дэлхийн дээр Хамгийн Дээд ЭЗЭН юм. Та бүх бурхдаас хавьгүй дээгүүр өргөмжлөгдсөн.
Тэгвэл тэр харийн элч нарт яаж хариулах вэ? ЭЗЭН Сионы суурийг тавьсан. Түүний ард түмнээс зовж зүдрэгсэд нь түүний дотор хоргодох байр хайна”.
Сионд суугчид аа! Чанга дуугаар баясан хашхирагтун. Учир нь та нарын дунд байгаа аугаа нь Израилийн Ариун Нэгэн юм”.
ЭЗЭН бүх үндэстнүүдийн дээгүүр өндөр байдаг. Түүний сүр жавхлан ч тэнгэрүүдийн дээгүүр юм.
Тэр Өөрийн чадлаар мөнхөд захирдаг. Түүний мэлмий үндэстнүүд уруу харсаар байдаг. Тэрслэгчдэд өөрсдийгөө өргөмжлөхийг бүү зөвшөөр. Села
Үзэсгэлэнгийн дээд болох Сионоос Бурхан гэрлээ цацруулсан.
Тэр Иаковын дотор гэм бурууг ажиглаагүй. Израилийн дотор Тэр зовлонг хараагүй. Түүний Бурхан ЭЗЭН түүнтэй хамт байгаа, хааны уухай тэдний дунд байна.
Тэр бидний дор хүмүүсийг, Бидний хөл дор улс үндэстнүүдийг оруулсан.
Бурхан улс үндэстнүүдийг захиран, Өөрийн ариун сэнтийд залардаг.