Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Дуулал 99:1 - Ариун Библи 2004

1 ЭЗЭН захирдаг. Хүмүүсийг чичрүүлэгтүн. Тэрээр херубуудын дээр залардаг. Газар дэлхийг ганхуулагтун.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

1 ЭЗЭН захирдаг. Ард түмэн чичрэгтүн! Тэрээр херубуудын дээр заларна. Газар дэлхий ганхагтун!

Gade chapit la Kopi




Дуулал 99:1
30 Referans Kwoze  

ЭЗЭН захирдаг, газар дэлхий баясагтун. Олон арлууд ч баярлагтун.


Тэнд Би чамтай уулзана. Гэрчлэлийн авдран дээр буй хоёр херубуудын хоорондоос, өршөөлийн суудлын дээрээс Би Израилийн хөвгүүдийн төлөө чамд тушаах бүх зүйлийг Би чамд айлдана.


Түүний аянга цахилгаан ертөнцийг гэрэлтүүлдэг. Газар дэлхий хараад, чичрэв.


ЭЗЭН захирдаг. Тэрээр сүр жавхлангаар хувцасласан юм. ЭЗЭН Өөрийгөө хүч чадлаар хувцаслаж бүсэлсэн. Үнэхээр дэлхий бат бэх тогтсон бөгөөд ганхахгүй.


Цагаан өнгөтэй агуу их сэнтий болон дээр нь Залрагчийг би харав. Түүний дүр төрхөөс газар, тэнгэр зугтсан бөгөөд тэдэнд байх газар олдсонгүй.


Иосефыг хонин сүрэг мэт удирддаг Израилийн хоньчин оо, чих тавин сонсооч. Херубуудын дээгүүр залрагч аа, гэрэлтээч.


Байгаа, байсан, Төгс хүчит Эзэн Бурхан минь ээ, Танд бид талархал өргөе. Яагаад гэвэл Та Өөрийн агуу их хүчээ авч, хаанчилж эхэллээ.


хуйлсан хуйлмал ном лугаа адил тэнгэр ч заагдан салж, алив уулс, арлууд ч байрнаасаа хөдөлсөн байлаа.


Иймээс хайрт хүмүүс минь, та нар үргэлж дуулгавартай байсныхаа адил, зөвхөн намайг байхад ч биш, харин эдүгээ байхгүй байхад бүр ч илүү өөрсдийн авралыг айдас ба чичрэлээр биелүүлэгтүн.


Надаар өөрсдийгөө хаанчлуулахыг хүсээгүй миний дайснуудыг нааш авчирч, миний өмнө тэднийг хөнөөгтүн” гэж зарлиг буулгажээ гэв.


Харин түүний иргэд нь түүнийг үзэн яддаг байсан тул, араас нь элч илгээн, “Энэ хүн биднийг захирахыг бид үл хүснэ” гэж хэлүүлжээ.


Тэр —Нэгэн сурвалжит хүн хаанчлалыг хүлээн аваад буцаж ирэхээр алс холын оронг зорьжээ.


«Вавилон олзлогдлоо!» гэж хашхирахад, газар хөдөлж, үндэстнүүдийн дунд хашхираан сонсогдоно.


Тэдний уналтын чимээнд газар хөдлөв. Энэ бол хашхираан байна! Түүний дуу чимээ Улаан тэнгист сонсогдов.


Та нар Надаас эмээдэггүй гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. Та нар Миний өмнө чичирдэг биш үү? Учир нь Би тэнгисийг хөндлөн гаргуулахгүйн тулд түүнд хил хязгаар болгож элсийг мөнхийн тогтоолоор тавьсан билээ. Давалгаа хэдий хаялавч үүнийг давж чадахгүй. Тэд хэдий хүржигнэвч хөндлөн гарч чадахгүй.


Намайг уулс уруу харахад, үзэгтүн, тэд доргиж байв. Мөн бүх дов толгод хойшоо урагшаа хөдөлж байв.


ЭЗЭН түүний дотор самуурлын сүнсийг хутгалаа. Тэд Египетийн бүх үйлсийг нь согтуу хүн бөөлжсөндөө хутгалдан гуйвдаг шиг төөрөгдөлд оруулав.


Үндэстнүүдийн дунд “ЭЗЭН захирдаг. Үнэхээр ертөнц бат бэх тогтоогдсон бөгөөд ганхахгүй. Тэрээр хүмүүсийг шударга ёсоор шүүнэ” гэж хэл.


Тэрээр херуб хөлөглөн нисэв. Тэрээр салхин жигүүр дээгүүр элин халив.


“Миний ариун уул Сионд Би Өөрийн хааныг өргөмжилсөн” гэнэ.


Тэд мэддэггүй, ойлгодог ч үгүй. Тэд харанхуйд холхидог. Дэлхийн бүх сууриуд ганхсан.


Давид босож, херубуудын дээр залрагч түмэн цэргийн ЭЗЭНий нэрээр дуудагдсан Бурханы авдрыг авчрахаар өөртэйгөө хамт байсан бүх хүмүүстэйгээ Баале-иуда уруу явав.


Бүх дэлхий, Түүний өмнө чичрэгтүн. Үнэхээр газар дэлхий бат тогтсон бөгөөд ганхахгүй.


Ефраим, Бениамин болон Манассегийн өмнө Өөрийн хүчийг харуулан, Биднийг аврахаар ирээч!


Ариун байдлын гоо үзэсгэлэнгээр ЭЗЭНд мөргөгтүн. Бүх дэлхий Түүний өмнө чичрэгтүн.


Тэр надад —Хүний хүү, энэ бол Израилийн хөвгүүдийн дунд Миний мөнхөд орших газар буюу Миний сэнтийний газар, Миний хөлийн ул гишгэх газар юм. Израилийн гэр болох тэд ч, тэдний хаад ч өөрсдийн садар самуун явдал болон үхсэн хаадынхаа хүүрүүдээр Миний ариун нэрийг дахин бузарлахгүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite