Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Дуулал 82:2 - Ариун Библи 2004

2 Хэдий болтол та нар шударга бусаар шүүж, Хорон муу хүнд тал засна вэ? Села

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

2 Хэдий болтол та нар шударга бусаар шүүж, Буруутад нүүр тал засна вэ? Села

Gade chapit la Kopi




Дуулал 82:2
16 Referans Kwoze  

Шүүх бол Бурханых учир та нар хүнийг шүүхдээ ялгаварлан үзэж болохгүй. Дээдэс, доодсын үгийг нэгэн адил сонсож, хүнээс бүү ай. Өөрсдөө шийдэж чадахгүй хэцүү хэргээ надад авчир. Би түүнийг чинь сонсъё” гэсэн.


Хар санаатай нэгэнд тал засах ба Зөв нэгнийг түлхэхийн аль аль нь сайнгүй аж.


Харин эрхэм нэр хүндтэй хүмүүсээс (тэдний хэн байсан нь надад огт хамаагүй. Бурхан нүүр царайг хардаггүй) надад нэмсэн юм ер алга.


Нурж буй ханыг, ганхаж буй хашааг мэт Алах гэж та нар бүгдээрээ Хэдий болтол хүн уруу довтлох вэ?


Тэрээр язгууртнуудад долигонолгүй, баянг ч ядуугаас илүүд үздэггүй. Учир нь тэд бүгд Түүний мутрын бүтээл билээ.


Тийм учраас ЭЗЭНээс эмээх сэтгэл та нарын дээр байх болтугай. Хийж буй зүйлдээ маш хянуур ханд. Учир нь бидний Бурхан ЭЗЭН зөв шударга бус болон ялгаварлах байдал, хээл хахууль авах явдалд оролцохгүй юм хэмээв.


Елиа бүх ард түмэнд ойртон зогсоод, —Та бүхэн хэдий болтол хоёр замын хооронд тээнэгэлзэх юм бэ? Хэрэв ЭЗЭН нь Бурхан мөн юм бол Түүнийг дага. Харин Баал мөн бол түүнийг дага гэв. Ард түмэн түүнд нэг ч үг хариулсангүй.


Шүүх дээр шударга бусаар бүү үйлд. Ядуусыг өөгшүүлэлгүй, баячуудад долигнолгүй, харин хөршөө шударгаар шүү.


Мосе, Аарон нар Фараонд очиж, түүнд —Еврейчүүдийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Чи хэдий удаан Миний өмнө номхрохоос татгалзсаар байх вэ? Миний ард түмнийг явуул. Тэд Надад үйлчилнэ.


Есүс —Итгэлгүй, тэрслүү үеийнхэн. Хэдий болтол би та нартай байх юм бэ? Хэдий болтол та нарыг тэсвэрлэх юм бэ? Түүнийг Над уруу аваад ир гээд,


Би хэнд ч долигонохгүй, хүнд ч бялдуучлахгүй.


Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Израилийн ноёд та нар хангалттай боллоо. Хүчирхийлэл, сүйрлийг зайлуулж, шударга ёс болон зөвт үйлсийг үйлд. Миний ард түмнээс албадан хураахаа боль» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite