1 Бурхан Өөрийнхөө цуглаанд Өөрийн байрыг эзэлдэг. Тэрээр захирагчдын дунд шүүдэг.
1 Тэнгэрлэг чуулалд Бурхан байраа эзэлж, Тэрээр бурхдын дунд шүүж байна.
Хэрэв Тэр Бурханы үг авсан хүмүүсийг бурхад хэмээн нэрлэсэн бол (Судар нь зөрчигдөхгүй),
ЭЗЭН зарга мэдүүлэхээр босож, хүмүүсийг шүүхээр зогслоо.
Хэрэв чи орон нутагт ядуусыг хавчих хийгээд шүүх болон үнэнийг үгүйсгэхийг харах аваас бүү гайхагтун. Учир нь нэг түшмэлийг нөгөө түшмэл нь харж, тэднийг дээд түшмэл нь ажиглаж байдаг юм.
Тэгээд хүмүүс “Үнэхээр зөв шударга хүнд шагнал байдаг. Үнэхээр газар дэлхий дээр шүүдэг Бурхан байдаг” гэж хэлнэ.
Би бүхий л зүрхээрээ Танд талархал өргөнө. Би бурхдын өмнө Таныг магтан дуулна.
Бурханыг бүү хараа. Өөрийн ард түмний захирагчийг бүү хараа.
эзэн нь түүнийг Бурханы өмнө авч очоод, дараа нь түүнийг хаалга эсвэл хатавчинд аваач. Эзэн нь түүний чихийг шөвгөөр цоолж, тэр насан турш эзэндээ үйлчлэх ёстой.
Түүгээр барахгүй чи бүх ард түмний дотроос Бурханаас эмээдэг чадварлаг хүмүүсийг болон буруугаар олсон олзыг үзэн яддаг шударга хүмүүсийг сонгож аваад, тэднийг ард түмний дээр мянгатын дарга, зуутын дарга, тавьтын дарга, аравтын даргаар тавь.
Хүчит Нэгэн, Бурхан, ЭЗЭН айлдаж, Нар мандахаас жаргах хүртэлх газар дэлхийг дуудсан.
Үгүй ээ, та нар зүрхэнд зөв шударга бусыг үйлддэг. Та нар газар дэлхий дээр гарынхаа хүчирхийллийг жинлэдэг.