12 Иймээс Би тэднийг дур зоргоор нь явуулахаар Зүрхнийх нь зөрүүдлэлд тушаасан.
12 Иймээс Би тэднийг зоргоор нь явуулахын тулд Зүрхнийх нь зөрүүдлэлд тушаав.
Гэтэл тэд дагаагүй, чихээ ч тавиагүй, харин өөрсдийн бузар муу зүрхний зөвлөгөө ба зөрүүд байдал дотор урагшаа бус, хойшоо явав.
Иймээс Бурхан тэднийг зүрх сэтгэлийнх нь хүсэл тачаалын бузар юмстай нь зөнд нь орхиж, тэднийг өөрсдийнхөө махан биеийг гутаахад хүргэжээ.
“Нүгэл дээр нүглийг нэмэхийн тулд Надгүйгээр төлөвлөж, Миний Сүнсний оролцоогүйгээр ундаан өргөлийг асгагч, дуулгаваргүй хөвгүүд гаслантай яа” гэж ЭЗЭН айлдаж байна.
Харин Бурхан нүүр буруулж, тэднийг тэнгэрийн эрхэст үйлчлүүлэхээр тушаасан бөгөөд энэ нь эш үзүүлэгчдийн номд бичигдсэнээр “Израилийн гэр ээ, цөлд та нар дөчин жил Надад өргөл, тахилаа өргөөгүйсэн бил үү?
Өнгөрөгч үеүдэд Тэр бүх үндэстнүүдэд өөр өөрсдийнхөө замаар явахыг нь зөвшөөрсөн.
Хэрэв хөвгүүд чинь Түүний эсрэг нүгэл үйлдсэн бол Тэрээр тэднийг өөрсдийнх нь нүглийн хүчинд тушаасан хэрэг юм.
Тэгэхэд ЭЗЭН —Миний Сүнс хүнтэй үүрд хамт оршихгүй болно. Учир нь хүн бол махан бие юм. Харин тэдний өдрүүд нь нэг зуун хорин жил болно гэжээ.
ЭЗЭН Мосед —Фараон та нарыг сонсохгүй. Тиймээс Миний гайхамшгууд Египетийн нутагт олон болно хэмээв.
Гэхдээ хэрэв та нар Намайг дуулгавартай дагахгүй, энэ бүх тушаалуудыг биелүүлэхгүй байх аваас,
Гэсэн ч ард олон Самуелын үгийг сонсохоос татгалзан, —Үгүй. Харин биднийг захирах хаан байх ёстой.
Учир нь тэд өөрсдийн Бурхан ЭЗЭНий дуу хоолойг дагалгүй, харин Түүний гэрээг зөрчиж, ЭЗЭНий зарц Мосегийн тушаасан бүхнийг сонссон ч үгүй, хийсэн ч үгүй билээ.
Гэвч тэд, манай өвөг дээдэс ихэрхэг байдал гаргав. Тэд зөрүүдлэн, Таны тушаалуудыг эс сонсов.
Учир нь тэд бол урвамтгай ард түмэн, хуурамч хөвгүүд бөгөөд ЭЗЭНий хуулийг сонсохыг хүсдэггүй хөвгүүд юм.
Хэн Иаковыг олз болгож, Израилийг дээрэмчдэд өгсөн бэ? ЭЗЭН биш гэж үү? Учир нь бид Түүний эсрэг нүгэл үйлдсэн. Тэд Түүний замаар явахыг хүссэнгүй, Түүний хуулийг дагаагүй.
Ингээд би та нарт өнөөдөр хэлсэн боловч та нар уруу намайг илгээсэн зүйлсэд ч хүртэл та нар өөрсдийн Бурхан ЭЗЭНийг дагасангүй.
Гэвч тэд Миний эсрэг тэрсэлж, Намайг сонсохыг хүсээгүй. Тэд өөрсдийнхөө нүдний өмнөх бузар юмсыг зайлуулахгүй, Египетийн шүтээнүүдийг ч орхисонгүй. Тэгээд Би Египетийн нутгийн дунд тэдний эсрэг хандсан Өөрийн уурыг гүйцээхийн тулд Өөрийнхөө хилэнг тэдний дээр цутгахаар шийдсэн.
Миний Бурхан тэднийг зайлуулах болсны учир нь тэд Түүнийг сонсоогүй юм. Тэд үндэстнүүдийн дунд тэнүүчлэгчид байх болно.