Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Дуулал 7:1 - Ариун Библи 2004

1 Миний Бурхан ЭЗЭН, Таны дотор би хоргодсон билээ. Намайг мөшгөж буй бүгдээс намайг авран, чөлөөлөөч.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

1 Бурхан ЭЗЭН минь, Таны дотор би хоргодсон билээ. Намайг мөшгөж буй бүгдээс Намайг авран чөлөөлөөч.

Gade chapit la Kopi




Дуулал 7:1
29 Referans Kwoze  

Миний цаг хугацаа Таны гарт байна. Намайг дайснуудын минь гараас болон Намайг хавчигчдаас авраач.


Шигионотод нийцүүлсэн эш үзүүлэгч Хабаккукийн залбирал.


Тиймээс Бурханы хүслийн дагуу зовогсод зөвийг үйлдэхдээ итгэмжит Бүтээгчид сүнсээ даатгаг.


Миний уулсын хөндийгөөр та нар зугтах болно. Учир нь уулсын хөндий нь Азелд хүрэх юм. Тийм ээ, та нар Иудагийн хаан Уззиагийн өдрүүдэд тохиолдсон газар хөдлөлтөөс зугтсан шигээ зугтана. Тэгээд миний Бурхан ЭЗЭН ирэх бөгөөд бүх ариун нэгнүүд Түүнтэй хамт байна.


Би өөрийн Бурхан ЭЗЭНд залбирч, гэмээ хүлээн зөвшөөрч, хэлсэн нь —Ээ халаг, Эзэн минь, аугаа, айдас төрөм Бурхан минь. Таныг хайрлаж, Таны тушаалуудыг сахигчдад Та гэрээ болон хайр энэрлээ өгдөг.


Би Ефраимыг «Та намайг гэсгээсэн бөгөөд Би сургагдаагүй бух шиг гэсгээгдсэн юм. Та Миний Бурхан ЭЗЭН тул намайг буцаан авчраач, ингэснээр би сэргээгдэнэ.


Харин ЭЗЭН хүчит нэгэн мэт надтай хамт байна. Тийм учраас намайг хавчигчид бүдэрч, дийлэхгүй. Тэд унаснаасаа болж мартагдашгүй үүрдийн гутамшгаар бүрмөсөн ичгүүрт унах болно.


Та бол мэддэг билээ, ЭЗЭН, намайг санан ажиглаж, миний өмнөөс хавчигчдаас минь өшөө аваач. Өөрийн тэсвэр тэвчээрээ харгалзан намайг бүү зайлуулаач. Таны төлөө би зэвүүцлийг тэсвэрлэдгийг мэдээч.


Та нарын дотор ЭЗЭНээс эмээгч, Түүний зарцын дуу хоолойг дуулгавартай дагаж, харанхуйд явж, гэрэлгүй байгч нь хэн бэ? Тэр хүн ЭЗЭНий нэрд итгэж, өөрийн Бурханд найдагтун.


Тэр Над уруу «Та бол миний Эцэг, Миний Бурхан болон миний авралын хад» гэж хашхирна.


Тэгээд би Бурханы тахилын ширээнд хүрч очин, Өө Бурхан, миний Бурхан, Таныг би босоо ятгаар магтана. Миний бялхам баяр баясал Бурханых билээ.


Хорон муу хүний зовлон гуниг олон билээ. Харин ЭЗЭНд итгэдэг хүнийг хайр энэрэл хүрээлэх болно.


Ингэсэн нь би дуугүй байхгүй бөгөөд Сэтгэлээрээ Танд магтаалыг дуулахын тулд болой. Миний Бурхан ЭЗЭН, би Танд мөнхөд талархана.


Миний Бурхан ЭЗЭН, Би тусламж гуйн Тан уруу хашхирсан бөгөөд Та намайг эдгээсэн.


Би үнэнч шударгаар явж, Гуйвалгүйгээр ЭЗЭНд итгэсэн учраас, ЭЗЭН, Та намайг зөвтгөөч.


Та миний дэнлүүг асаадаг. Миний Бурхан ЭЗЭН харанхуйг минь гийгүүлж өгдөг.


ЭЗЭН бол миний хад, миний цайз, миний аврагч, миний Бурхан, миний хоргоддог хад минь, миний бамбай, миний авралын эвэр, миний бэхлэлт юм.


Харин би Таны хайр энэрэлд итгэсэн. Миний зүрх Таны авралд баясах болно.


Миний Бурхан ЭЗЭН, тунгаан бодож, надад хариу өгөөч. Нүдийг минь нээгээч, Эс тэгвэл би үхлээр нойрсох болно.


ЭЗЭН дотор би хоргоддог. Та нар сэтгэлд минь хандан “Өөрийн уул уруу шувуу шиг зугт” гэж яаж хэлж чадаж байна аа!


ЭЗЭН, босооч! Бурхан минь ээ, намайг авраач! Миний бүх дайсны шанаа уруу Та дэлссэн. Хорон муу хүний шүдийг Та хэмхэлсэн.


Харин надтай хамт явсан ах дүү нар маань хүмүүсийн зүрхийг шимшрүүлж, айдаст хүргэсэн. Хэдий тийм байсан ч би өөрийн Бурхан ЭЗЭНийг бүх зүрх сэтгэлээрээ дагасан.


Та нар Түүгээр дамжуулан Бурханд итгэгчид юм. Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулж, Түүнд алдрыг өгчээ. Ингэснээр та нарын итгэл ба найдвар Бурханд байх юм.


Бурхан минь ээ, би Танд итгэдэг, Намайг бүү ичгүүр болгооч. Дайснуудыг минь надаас болж бүү баярлуулаач.


Swiv nou:

Piblisite


Piblisite