3 Миний сэтгэл ч ихэд шаналж байна. Харин ЭЗЭН, Та хэр удах вэ?
3 Сэтгэл минь ихэд шанална. ЭЗЭН минь, гэвч Та хэр удах вэ?
Өө, ЭЗЭН, буцаж ирээч. Хэдий болтол вэ? Өөрийн зарц нарыг өрөвдөөч.
Одоо сэтгэл минь шаналж байна. Би юу гэж хэлэх юм бэ? “Аав аа, энэ цагаас Намайг авраач” гэх үү? Гэвч Би энэ зорилгын төлөө энэ цагт л ирсэн.
Өөрт нь хандан өдөр шөнөгүй хашхирах Өөрийн сонгосон хүмүүсээ Бурхан өмгөөлөхгүй гэж үү? Тэр тэднийг удтал хойшлуулна гэж үү?
Тэгээд тэдэнд —Сэтгэл минь үхтлээ зовж байна. Энд үлдээд, Надтай хамт сэргэг байцгаа гэв.
Хүмүүний сүнс өвчнийг ч тэсвэрлэдэг. Харин цөхөрсөн сүнсийг хэн тэнхрүүлж чадах билээ?
Эзэн үүрд орхих уу? Тэр дахин хэзээ ч ивээхгүй гэж үү?
Сэтгэл минь ээ, чи юунд цөхөрнө вэ? Яагаад чи миний дотор үймүүлэгдсэн бэ? Бурханд найд, Учир нь би өөрийн туслагч болон өөрийн Бурханыг, Түүнийг л магтах болно.
Сэтгэл минь ээ, чи юунд цөхөрнө вэ? Яагаад чи миний дотор үймүүлэгдэнэ вэ? Бурханд найд, Учир нь Түүний оршихуйн авралын төлөө Би Түүнийг дахин магтах болно.
Намайг сульдуулан доройтуулж, маш хүндээр бэртээжээ. Зүрхний минь шаналлаас болж би ёолдог.
Намайг ус шиг асгасан бөгөөд Миний бүх яс мултарсан. Миний зүрх лааны тос адил юм. Тэр нь миний дотор хайлсан.
Тэгвэл би Таны бүх магтаалыг зарлах бөгөөд Сионы охины дааман хаалганд Би Таны авралд баясна.
Намайг эдгээгээч, Өө, ЭЗЭН, би эдгэх болно. Намайг авраач, би аврагдах болно. Учир нь Та бол миний магтаал юм.