Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Дуулал 5:4 - Ариун Библи 2004

4 Учир нь Та бол хорон мууг таашаадаг Бурхан биш ээ. Ямар ч муу муухай нь Тантай хамт оршдоггүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

4 Гэм бурууг Та үл таалдаг Бурхан тул Муу муухай нь Тантай хамт эс оршино.

Gade chapit la Kopi




Дуулал 5:4
16 Referans Kwoze  

ЭЗЭН зөв шударга хийгээд хорон муу хүнийг шалгадаг бөгөөд Хүчирхийлэлд дурлагчийг Түүний сэтгэл үзэн яддаг билээ.


Бүх хүнтэй эвтэй байхыг болон ариусгалыг мөшгөгтүн. Үүнгүйгээр хэн ч Эзэнийг үзэхгүй болой.


Та нар өөрсдийнхөө үгсээр ЭЗЭНийг ядраасан. Гэсэн ч та нар “Бид яаж ядраасан юм бэ?” гэдэг. Үүгээрээ та нар “Мууг үйлдэгч хүн бүр ЭЗЭНий мэлмийд сайн бөгөөд Тэр тэднийг таашаадаг” эсвэл “Шударга ёсны Бурхан хаана байна вэ?” гэж хэлж байна.


Зөв шударга хүн Таны нэрд үнэхээр талархана. Шулуун шударга хүн Таны оршихуйд амьдарна.


Чамайг эдгээрийг хийхэд Би дуугүй байсан. Чи Намайг өөртэйгөө адил гэж бодсон. Би чамайг зэмлэж, Нүдний чинь өмнө хэргийг чинь дараалан байрлуулна.


Ямар ч бузар юм болон жигшүүрт зүйл үйлддэг болон худал ярьдаг хэн ч хэзээ ч тийшээ орохгүй. Харин зөвхөн Хурганы амийн номд нэрс нь бичигдсэн хүмүүс л орох ажгуу.


Таны мэлмий бузар мууг зөвшөөрч чадахааргүй дэндүү ариун юм. Бузар харгис явдлыг Та таашаан харж чадахгүй билээ. Яагаад Та хар санаагаар үйлдэгчдийг таашаан харна вэ? Балмад этгээдүүд өөрсдөөс нь илүү зөв шударга ардыг залгиж байхад юунд Та анир чимээгүй байна вэ?


Энэ нь ЭЗЭН шулуун шударга гэдгийг тунхаглахын тулд юм. Тэр бол миний хад бөгөөд Түүн дотор шударга бус юм гэж үгүй.


Харин Түүний амлалтын дагуу бид зөвт байдал оршдог шинэ тэнгэр, шинэ газрыг хүлээн байна.


Хууран мэхлэгч хүн миний гэрт оршин суухгүй. Худал яригч хүн миний өмнө байр сууриа хадгалахгүй.


Зарлигийн эсрэг бузар мууг сэдэгчдийн буюу Сүйрлийн сэнтий Тантай эвсэж чадах уу?


Хотод дээрээс нь гэрэлтүүлэх нар, сар хэрэггүй ажээ. Учир нь Бурханы цог жавхлан түүнийг гэрэлтүүлсэн бөгөөд дэнлүү нь Хурга байлаа.


Есүс —Хэрэв хэн нэг нь Намайг хайрлавал, тэр хүн Миний үгийг сахина. Миний Эцэг түүнийг хайрлана. Бид тэр хүн уруу очиж, түүнтэй хамт Өөрсдийн орон байраа байгуулна.


Өө, Бурхан минь, Та хүний зүрхийг тандан мэдэж, цэх шулуун байдлыг таалан соёрхдог гэдгийг би нэгэнт мэддэг учир би чин үнэнч зүрхээрээ эдгээр бүх зүйлийг сайн дураараа өргөсөн юм. Тиймээс одоо энд байгаа Таны ард түмэн Танд сайн дураараа өргөлүүдээ өргөж байгааг хараад би баярлаж байна.


Тиймээс би Таны хүч чадал, Таны сүр жавхланг харахаар Таныг ариун газарт ажигласан.


Өө, ЭЗЭН, Та юунд сэтгэлийг минь хаяна вэ? Юунд Та надаас нүүрээ нууна вэ?


Swiv nou:

Piblisite


Piblisite