Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Дуулал 26:1 - Ариун Библи 2004

1 Би үнэнч шударгаар явж, Гуйвалгүйгээр ЭЗЭНд итгэсэн учраас, ЭЗЭН, Та намайг зөвтгөөч.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

1 Би гэмгүй явж, Гуйвалгүйгээр ЭЗЭНд итгэсэн тул, ЭЗЭН, Та намайг зөвтгөөч!

Gade chapit la Kopi




Дуулал 26:1
30 Referans Kwoze  

ЭЗЭН бол миний хүч чадал, миний бамбай юм. Зүрх минь Түүнд итгэдэг бөгөөд би тусыг нь хүртсэн. Тиймээс зүрх сэтгэл минь баярладаг бөгөөд Өөрийн дуугаар би Түүнд талархах болой.


ЭЗЭН ард түмнүүдийг шүүдэг. Миний дотор буй миний зөв шударга болон үнэнч байдлын дагуу, ЭЗЭН, намайг зөвтгөөч.


Шударга зөв хүн гэм зэмгүй явдаг. Тийм хүний үр хүүхдэд ерөөл оршино.


Учир нь хаан ЭЗЭНд түшдэг бөгөөд Хамгийн Дээд Нэгэний хайр энэрлээр тэр ганхахгүй.


Өө, ЭЗЭН, би Танаас гуйя. Би Таны өмнө хэрхэн үнэнээр болон бүхий л зүрхээрээ явж, Таны мэлмийд сайн үйлийг үйлдэж байсныг одоо санаач гэж хэлээд, цурхиран уйлав.


Тийм учраас ЭЗЭН шүүгч болж, та бид хоёрын хоорондохыг шийдэж, Тэр миний гомдлыг хараад шийдэж, таны гараас намайг аврах болтугай хэмээн өгүүлэв.


Тиймээс ах дүү нар аа, Түүний та нарыг дуудан, сонгосныг бататгахын тулд бүр ч илүү хичээнгүй бай. Учир нь та нар эдгээрийг үйлдэж л байвал хэзээ ч бүдрэхгүй.


Эцсийн үед илэрхийлэгдэхэд бэлэн буй авралын төлөө та нар итгэлээрээ Бурханы хүчээр хамгаалагдсан ажээ.


Өөрсдийн найдварын хүлээн зөвшөөрлөө гуйвалгүй бат баримталцгаая. Учир нь Амлагч нь итгэмжит билээ.


Учир нь бидний сайрхал энэ болой. Бид энэ ертөнцөд, ялангуяа та нарын дунд биеэ авч явахдаа Бурханы ариун байдал ба бурханлаг чин сэтгэл дотор, махан биеийн мэргэн ухаанаар бус, харин Бурханы нигүүлсэл дотор байсан юм. Үүнийг бидний мөс чанар гэрчилнэ.


Хүний айдас болбоос занга юм. Харин ЭЗЭНд итгэдэг хүн өргөмжлөгдөнө.


Тэр чамайг хөл алдуулахгүй. Чамайг хамгаалагч Тэрээр үүрэглэхгүй.


Хэрэв би “Миний хөл хальтирсан” гэж хэлэх ёстой байсан бол, Өө, ЭЗЭН, Таны хайр энэрэл намайг түших байсан.


Зөвхөн Тэр л миний хад, миний аврал, Миний бат цайз юм. Би ганхахгүй.


Ганцхан Тэр л миний хад, миний аврал, Миний бат цайз юм. Би ихээр ганхахгүй.


Бурхан, Өөрийн нэрээр намайг аварч, Өөрийн хүч чадлаар намайг зөвтгөөч.


Бурхан, намайг зөвтгөж, Бурхангүй үндэстний эсрэг миний хэргийг дэмжээч. Хуурмаг, шударга бус хүнээс намайг авраач.


Түүний зүрхэнд Бурханых нь хууль оршдог. Түүний алхамд алдаа байхгүй.


Миний Бурхан ЭЗЭН, Өөрийн зөв шударгын дагуу намайг шүүж, Надаас болж тэднийг бүү баясгаач.


Харин, ЭЗЭН, би Танд итгэдэг, “Та бол миний Бурхан” гэж би хэлдэг.


Харин миний хувьд, би үнэнч байдлаараа явах ёстой. Намайг аварч, намайг нигүүлсээч.


Би Таныг хүсэн хүлээдэг учир Үнэнч болон шулуун шударга байдалд намайг хамгаалаг.


Бурхан минь ээ, би Танд итгэдэг, Намайг бүү ичгүүр болгооч. Дайснуудыг минь надаас болж бүү баярлуулаач.


Үнэнчээр явж, зөв шударгыг үйлдэж, Зүрхэндээ үнэнийг өгүүлдэг хүн.


Зөв шударгын тахил өргөж, ЭЗЭНд итгэ.


ЭЗЭН бурханлаг хүмүүсийнхээ хөлийг хамгаалдаг, харин бузар хүмүүс харанхуйд дуугүй болгогдоно. Учир нь хүн хүчээр үл ялдаг.


ЭЗЭН Сатанд —Миний боол Иовын талаар чи бодов уу? Түүн шиг Бурханаас эмээдэг, бузар муугаас зайлдаг, гэм зэмгүй, шулуун шударга хүн газар дэлхий дээр нэг ч алга. Ямар ч учир шалтгаангүйгээр түүнийг сүйрүүлэхээр чи Намайг түүний эсрэг турхирсан боловч тэрээр үнэнч шударга байдлаа хадгалсаар л байна гэв.


Бурханаас эмээх нь чиний итгэл, үнэнч шударга замаар явах чинь чиний найдвар биш бил үү?


Swiv nou:

Piblisite


Piblisite