1 Яагаад үндэстнүүд уурандаа шатаж, Ард түмнүүд дэмий хуйвалдана вэ?
1 Үндэстнүүд юунд үймэлдэнэ? Ард түмнүүд дэмий юунд хуйвалдана?
Тэд Хурганы эсрэг дайн хийх бөгөөд Хурга тэднийг ялах болно. Учир нь Тэр бол эздийн Эзэн, хаадын Хаан билээ. Түүнтэй хамт байгчид нь дуудагдсан, сонгогдсон, итгэмжит хүмүүс юм гэв.
Улс үндэстнүүд түрхэрч, хаанчлалууд ганхав. Түүнийг дуугарсанд газар хайлав.
Хэдийгээр тэд Таны эсрэг хорон мууг санаархаж, Хуйвалдаан зохиосон боловч Тэд амжилтад хүрэхгүй.
Харин тариаланчид хүүг хараад, өөр хоорондоо “Энэ чинь өв залгамжлагч байна. Ирэгтүн, түүнийг алж, өвийг нь булаацгаая” гэжээ.
Эвдрэлцэгтүн, хүмүүс минь! Тарж бутар. Дэлхийн алслагдсан бүх нутгууд аа, чих тавь. Сэлмээ бүслэгтүн. Тарж бутар. Сэлмээ бүслэгтүн. Тарж бутар.
Тэгээд салхинд тоос шороо шиг би тэднийг бутаргадаг. Гудамжны шавар шалбааг шиг би тэднийг цацсан юм.
Гэтэл тэд үүнийг сонсоод уурсан хилэгнэж, тэднийг алахыг завджээ.
Хүний Хүү харь үндэстэнд тушаагдахад, тэд Түүнийг доромжлон элэглэж, нулимж,
Цугласан олон ч тэдний эсрэг босжээ. Тэргүүн захирагчид тэдний хувцсыг хүү татаад, саваагаар жанчихыг тушаалаа.
Тэд баярлаж, түүнд мөнгө өгөхөөр тохиролцжээ.
Түмэн цэргийн ЭЗЭН бидэнтэй хамт. Иаковын Бурхан бол бидний хүчит цайз юм. Села
Өө Эзэн, би хүмүүсийн дунд Танд талархал өргөнө. Би үндэстнүүдийн дунд Таныг магтан дуулна.
Өөрийн өстнүүдийн дууг, Таны эсрэг босдог хүмүүсийн үргэлж гарч байдаг шуугианыг бүү мартаач.
Тэд Таны хүмүүсийн эсрэг хорон санаатай төлөвлөгөөг гаргаж, Таны нандигнасан хүмүүсийн эсрэг хамтдаа хуйвалддаг.