1 Өө, ЭЗЭН, Та намайг судлан, намайг мэдсэн билээ.
1 Аяа ЭЗЭН, Та намайг судлан намайг мэдлээ.
Түүний хараанаас нуугддаг нэг ч бүтээл байхгүй. Харин Түүний мэлмийн өмнө бүгд нүцгэн бөгөөд ил болой. Түүнд бид тайлагнадаг.
Харин, ЭЗЭН, Та намайг мэддэг билээ. Та намайг хардаг билээ. Та миний Тан уруу хандах зүрхийг шалгадаг билээ. Нядалгааны хонинууд мэт тэднийг чирч, уй олноор нь нядлах өдөрт зориулан тэднийг тусгаарлаач!
Бурхан үүнийг олж илрүүлэхгүй байсан гэж үү? Учир нь Тэрээр зүрхний нууцыг мэддэг юм.
Өө, Бурхан, намайг судлан, миний зүрхийг мэдээч. Намайг шалгаж, миний бодлуудыг мэдээч.
Та миний зүрхийг шалгав. Та шөнө айлчилжээ. Та намайг сорьсон бөгөөд Та юуг ч олоогүй. Би амаараа гэм нүгэл хийхгүй гэж шийдсэн.
Миний хүү Соломон оо, өөрийн эцгийн Бурханыг таньж мэдэн, бүх зүрх болон оюун ухаанаараа Түүнд үйлчлэгтүн. Учир нь ЭЗЭН бүх зүрхнүүдийг шалгаж, бодол санааны хандлага бүрийг мэддэг юм. Хэрэв чи Түүнийг хайвал, Түүнийг олно. Харин чи Түүнийг умартах аваас, Тэр чамайг мөнхөд орхино.
Та тэнгэр дэх Өөрийн орших газартаа сонсон, уучилж өршөөгөөрэй. Зөвхөн Та л хүний хөвгүүд нэг бүрийн зүрх сэтгэлийг мэдэх учир тус тусынх нь үйлийн дагуу хүн бүрд тохируулан өгөөрэй.
Түүний хүүхдүүдийг Би үхлээр хөнөөнө. Би бол оюун санааг хийгээд зүрхийг Нягтлагч гэдгийг бүх чуулган мэдэх болно. Би та нарын хүн нэг бүрд үйлсийнх нь дагуу хариу өгнө.
Есүс түүнд гурав дахь удаагаа —Иоханы хүү Симон оо, чи Намайг хайрладаг уу? гэв. “Чи Намайг хайрладаг уу?” гэж Есүс гурвантаа асуусан учир Петр гуниглав. Тэр —Эзэн, Та бүх юмсыг мэддэг. Миний Танд хайртайг Та мэднэ гэв. [Есүс] түүнд —Миний хоньдыг тэжээ.
Туатейр дахь чуулганы тэнгэр элчид бичигтүн. “Галын дөл мэт нүдтэй, өнгөлсөн хүрэл мэт хөлтэй, Бурханы Хүү үүнийг айлдаж байна.
Давид Танд үүнээс илүү өөр юу хэлэх вэ? Учир нь Та Өөрийн боолоо мэддэг билээ, Эзэн БУРХАН минь!
Гэвч Би чиний суух, гарах, орохыг болон Миний эсрэг уурлахыг чинь ч мэднэ.
Таны боолд өгөгдсөн хүндлэлийн талаар Давид Танд өөр илүү юу хэлж чадах билээ? Учир нь Та Өөрийн боолоо мэдэх билээ.