Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Дуулал 102:8 - Ариун Библи 2004

8 Миний дайснууд намайг өдөржингөө буруутгасан. Надад хорссон хүмүүс миний нэрийг хараалд ашигласан.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

8 Дайснууд минь намайг өдөржингөө доромжилж, Надад хорссон хүмүүс Миний эсрэг харааж байна.

Gade chapit la Kopi




Дуулал 102:8
15 Referans Kwoze  

Бүх синагогт би тэднийг дахин дахин залхааж, Бурханыг доромжлуулахыг хүчээр оролдон, тэдэнд хилэгнэн уурласандаа бүр харийн хотуудад ч очиж, тэднийг мөшгөн мөрдөж байв.


Үүнийг сонссон тэдний хорсол буцалж, шүдээ хавирч байлаа.


Тэднээс болж Вавилонд байгаа Иудагаас ирсэн бүх цөлөгдөгсөд харааж, “ЭЗЭН та нарыг Вавилоны хаанаар галд шаруулсан Зедекиа болон Ахабтай адил болгог.


Та нар өөрийн нэрийг Миний сонгосон нэгэнд хараал болгон орхих бөгөөд Эзэн БУРХАН та нарыг ална. Харин Миний зарц нар өөр нэрээр дуудагдана.


Өө, ЭЗЭН, тэдгээрээр Таны дайснууд доромжлон, Тэдгээрээр тэд Таны тослогдогчийн алхам бүрийг доромжилсон.


Буруутгал миний зүрхийг эмтэлж, би маш их өвчтэй байна. Би өрөвдөгчийг найдан харсан боловч хэн ч байгаагүй. Мөн тайтгаруулагчийг харсан ч хэнийг ч олоогүй.


Энэ нь дайсны дуу болон Хорон муу хүний дарамтаас болсон болой. Учир нь тэд надад хор хөнөөл авчирдаг бөгөөд Уур дотор тэд намайг үзэн яддаг.


Яагаад үндэстнүүд уурандаа шатаж, Ард түмнүүд дэмий хуйвалдана вэ?


Учир нь Христ ч гэсэн Өөрийнхөө сэтгэлд нийцүүлээгүй. Харин «Таныг буруутгасан хүмүүсийн буруутгал Над дээр буув» гэсний адил байсан юм.


Харин тэд уур хилэнгээр дүүрч, Есүсийг хэрхэх талаар өөр хоорондоо ярилцацгаав.


Миний дайснууд намайг муулан “Тэр хэзээ үхэж, түүний нэр үгүй болох вэ?” гэж ярилцдаг.


Би урьдын өдрүүдийн тухай, Өмнөх жилүүдийн тухай бодсон.


Swiv nou:

Piblisite


Piblisite