21 Ингэснээр Сионд ЭЗЭНий нэрийг, Иерусалимд Түүний магтаалыг
21 Сионд ЭЗЭНий нэрийг, Иерусалимд Түүний магтаалыг тунхаглахын тулд билээ.
Би Таны нэрийг ах дүүстээ хэлэх болно. Чуулганы дунд би Таныг магтах болно.
Харин та нар бол сонгогдсон угсаа, хаант тахилч нар, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн юм. Ингэснээр харанхуйгаас та нарыг Өөрийн гайхамшигт гэрэл уруу дуудсан Түүний давуу чанаруудыг та нар тунхаглах юм.
алдар нь чуулган дотор, Христ Есүс дотор бүх үеийнхэнд үеийн үед байх болтугай. Амен.
ЭЗЭНий зольсон хүмүүс буцаж, баяртайгаар дуулан Сион уруу ирнэ. Тэдний магнай дээр мөнхийн баяр хөөр байна. Тэд зугаа цэнгэл, баяр хөөртэй байх бөгөөд гашуудах, санаа алдах нь зугтан одно.
Тэгвэл Таны ард түмэн, Таны бэлчээрийн хонин сүрэг бид Танд мөнхөд талархана. Таны магтаалыг бид үеийн үед дамжуулна.
Явж, Израилийн ахмадуудыг хамтад нь цуглуулан “Та нарын өвөг дээдсийн Бурхан, Абрахам, Исаак, Иаковын Бурхан ЭЗЭН надад үзэгдэн «Би та нарыг үнэхээр анхаарч, Египетэд та нарт юу тохиолдсоныг харав.
Тиймээс та нарыг Египетийн зовлонгоос гаргаж, сүү балаар бялхсан нутаг канаан, хит, амори, периз, хиви, иебусчуудын нутаг уруу аваачна гэж Би айлдлаа»” гэж хэл.
Хоригдлуудын ёолох дуу Таны өмнө ирэг. Үхэхээр яллагдсан хүмүүсийг Өөрийн хүчний агуугаар хамгаалаач.