Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Дуулал 102:2 - Ариун Библи 2004

2 Зовлон бэрхшээлийн минь өдөр надаас нүүрээ бүү нуугаач. Над уруу чихээ хандуулаач. Миний дуудах өдөр надад хурдан хариулаач.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

2 Зовлон шаналлын минь өдөр Нүүрээ надаас бүү нуугаач. Над уруу чихээ хандуулаач. Миний дуудах өдөр Надад даруйхан хариулаач.

Gade chapit la Kopi




Дуулал 102:2
21 Referans Kwoze  

Өөрийн зарцаас нүүрээ бүү нуугаач. Учир нь би зовлон шаналлын дунд байна. Надад түргэн хариулаач.


Иаковын гэрээс нүүрээ нууж байгаа ЭЗЭНийг би хүлээнэ. Би Түүнийг цөхрөлтгүй хайна.


Өөрийнхөө нүүрийг надаас бүү нуугаач. Өөрийн зарцыг уурласандаа бүү орхиоч. Та миний тусламж байсаар ирсэн. Миний авралын Бурхан, Намайг бүү хаяж, бүү орхиоч.


Таныг нүүрээ нуухад тэд хямардаг. Таныг тэдний амьсгалыг авахад тэд үхэж, Хөрс шороондоо буцдаг.


Бурхан, намайг аврахаар яараач. ЭЗЭН, надад туслахаар хурдлаач.


Та нарт учирсан сорилт нь хүнд тохиолддог л зүйл юм. Бурхан итгэмжит билээ. Тэр та нарыг хэрээс чинь хэтэрсэн хүчээр соригдохыг зөвшөөрдөггүй, харин сорилтыг тэсвэрлэж чадахын тулд сорилттой хамт мөн гарах замыг ч өгдөг юм.


Өө, ЭЗЭН, надад хурдхан хариулаач, сүнс минь доройтож байна. Надаас нүүрээ бүү нуугаач. Эс тэгвээс би нүх уруу доош одогчдын адил болох юм.


Өөрийн зөв шударгаар намайг авран, суллаач. Өөрийн чихээ над уруу хандуулан, намайг авраач.


Чамайг ус гатлахад Би чамтай хамт байна. Голоор туулахдаа чи живэхгүй. Гал дундуур явсан ч чи түлэгдэхгүй, дөл нь ч чамайг шатаахгүй.


ЭЗЭН, намайг аврахаар таалаач. ЭЗЭН, надад туслахаар хурдлаач.


Над уруу чихээ ойртуулж, Намайг хурдан авраач. Миний хувьд хүчний хад, намайг аврах бэхлэлт болооч.


Харин, ЭЗЭН, Та бүү холдооч. Миний хүч чадал аа, надад туслахаар хурдлаач.


ЭЗЭН, хэдий болтол юм бэ? Та намайг үүрд мартах юм уу? Хэдий болтол Та надаас нүүрээ нуух юм бэ?


Түүнийг дуугүй байхад хэн буруушааж чадах вэ? Тэрээр нүүрээ нуухад үндэстэн, хувь хүний хэн нь тэгвэл Түүнийг харж чадах вэ?


Тэгвэл яагаад Та миний нүглийг өршөөхгүй, гэм бурууг минь зайлуулдаггүй вэ? Одоо би шороонд хэвтэх болно. Та намайг хайвч би байхгүй гэв.


Тэднийг дуудахаас өмнө Би хариулж, тэднийг ярьж байхад нь Би сонсох цаг ирнэ.


Урт хугацаа өнгөрч, Египетийн хаан нас барав. Израилийн хөвгүүд боолчлолоос болж санаа алдан, уйлжээ. Боолчлолоос болж тусламж гуйсан тэдний хашхираан Бурханд хүрэв.


Бурхан тэдний ёолох дууг сонсож, Абрахам, Исаак, Иаковтай байгуулсан Өөрийн гэрээг санав.


Шударгын хэргийг сонсооч, ЭЗЭН, Миний хашхирахыг анхаараач. Худал хуурмаггүй уруулаас гарсан залбиралд минь чих тавиач.


Swiv nou:

Piblisite


Piblisite