12 Харин ЭЗЭН Та мөнхөд оршдог, Таны нэр ч үеийн үед байдаг.
12 Харин ЭЗЭН Та мөнхөд оршино. Нэр тань үеийн үед байх болой.
Өө, ЭЗЭН, Таны нэр мөнхийнх бөгөөд Өө, ЭЗЭН, Таны тухай дурсгал бүх үеүдэд хүрнэ.
ЭЗЭН, Та мөнхөд захирдаг. Таны хаан ширээ үеэс үед оршино.
Цааш нь Бурхан Мосед —Израилийн хөвгүүдэд чи “Та нарын өвөг дээдсийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан болох ЭЗЭН намайг та нар уруу илгээв” гэж хэл. Энэ бол мөнхөд Миний нэр бөгөөд үеийн үед Миний дурсгалт нэр юм.
Есүс Христ өчигдөр ч, өнөөдөр ч хэвээрээ бөгөөд мөнхөд хэвээрээ байна.
Харин ЭЗЭН мөнхөд захиран сууж байдаг. Тэрээр шүүхийн төлөө Өөрийн сэнтийг зэхсэн бөгөөд
ЭЗЭН, Израилийн Хаан, түүний Чөлөөлөгч, түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна. “Би бол эхэн, Би бол эцэс. Надаас өөр Бурхан байхгүй.
Хэдийгээр чи хаягдан, үзэн ядагдаж, хэн ч дайран өнгөрдөггүй байсан боловч, Би чамайг мөнхийн бахархал, үеэс үед баяр хөөр болгоно.
Мөнхийн Бурхан бол орших газар. Түүний мөнхийн мутар доор чинь байна. Тэрээр чиний дайснуудыг өмнөөс чинь зайлуулж, “Устга” хэмээн айлдсан.
Бид чинь өчигдрийнх бөгөөд газар дэлхий дээрх бидний өдрүүд сүүдэр мэт учраас бид юу ч мэддэггүй билээ.
Цэцэг мэт тэрээр соёолон гарч, хатан хорчийдог. Тэрээр бас сүүдэр мэт зугтан одож, зогсдоггүй ажээ.
Өглөө тэр нь цэцэглэж, шинээр соёолдог. Үдэш дөхөхөд тэр нь хагдран хатдаг.
Би уртсаж буй сүүдэр мэт алга болж байна. Би царцаа мэт хийсэн туугдсан.