1 Өө, ЭЗЭН, миний залбирлыг сонсооч! Миний тусламж гуйсан хашхиралт Танд хүрэг.
1 Аяа ЭЗЭН, залбирлыг минь сонсооч! Миний хашхираан Танд хүрэг.
Өөрийн зовлондоо би ЭЗЭНийг дуудаж, Өөрийн Бурхан уруу хандан хашхирсанд Тэр Өөрийн сүмээс миний дуу хоолойг сонсож, Түүний өмнө буй хашхирах дуу минь Түүний сонорт хүрсэн билээ.
Миний зүрх сэтгэл дарамтанд ороход газар дэлхийн хязгаараас би Таныг дууддаг. Надаас өндөр хадан тийш намайг хөтлөөч.
ЭЗЭН, миний залбирлыг сонсож, Миний хашхирах дуунд чих тавиач. Нулимсанд минь бүү дуугүй байгаач. Би Танд харь хүн, Өөрийн бүх эцэг өвгөдийн адил түр суугч болой.
Урт хугацаа өнгөрч, Египетийн хаан нас барав. Израилийн хөвгүүд боолчлолоос болж санаа алдан, уйлжээ. Боолчлолоос болж тусламж гуйсан тэдний хашхираан Бурханд хүрэв.
Тэрээр махан биеийнхээ өдрүүдэд Өөрийг нь үхлээс аварч чадах Нэгэнд чанга хашхиран, нулимсаараа залбирал болоод гуйлтуудаа өргөсөн. Тэр сүжигтэй байсан тул Бурхан Түүнийг сонссон билээ.
Тэр зовж, шаналж байсан тул маш шаргуу залбирч байлаа. Түүний хөлс нь цусны дусал мэт газарт дусалж байв.
Ямар ч залбирлыг нэвтрүүлэхгүйн тулд Та Өөрийгөө үүлээр хучив.
Хашхиран, тусламж дуудахад минь ч Тэрээр залбирлыг минь хаасан.
Өө, ЭЗЭН, надад хурдхан хариулаач, сүнс минь доройтож байна. Надаас нүүрээ бүү нуугаач. Эс тэгвээс би нүх уруу доош одогчдын адил болох юм.
Тиймээс сүнс минь миний дотор сульдсан билээ. Зүрх минь ч миний дотор зогсох шахсан юм.
Миний Хаан болон миний Бурхан, Тусламж гуйн хашхирахыг минь сонсооч, Учир нь Тандаа би залбирнам.
Дараа нь Левийн тахилч нар босож, ард түмнийг ерөөв. Тэдний дуу сонсогдож, тэдний залбирал Түүний ариун оршихуй болох тэнгэрт хүрсэн ажээ.
Маргааш өдийд Би чам уруу Бениамины нутгаас нэг хүнийг явуулна. Чи түүнийг Миний ард түмэн Израилийг захирах ноён болгон тосол. Тэр Миний ард түмнийг филистчүүдийн савраас аврах болно. Учир нь Миний ард түмний хашхирах дуу Надад хүрч, Би Өөрийн ард түмнээ энэрэв гэжээ.
Тиймээс тэд өөрсдийн дотроос харийн бурхдыг авч хаяад, ЭЗЭНд үйлчилсэнд ЭЗЭН Израилийн зовлонг харж чадахгүй болоод энэрэв.
Тэрээр Өөрөөс нь эмээгчдийн хүслийг биелүүлнэ. Тэр бас тэдний хашхирахыг сонсон, тэднийг аварна.
Би Бурханыг санаад, зовж шаналсан байдаг. Би санаа алдаад, сүнс минь сульддаг. Села
Хүмүүс ээ, хэзээд Түүнд итгэ. Түүний өмнө зүрхээ нээ. Бурхан бидэнд хоргодох газар юм. Села
Урьд нь би баяр тэмдэглэж буй олон түмний дунд явж, Баяр хийгээд талархал өргөх дуугаар Тэднийг Бурханы өргөө уруу цуваагаар дагуулдаг байлаа. Эдгээр зүйлсийг л би санаж, Сэтгэлдээ шаналан өвдөж байна.
ЭЗЭН “Сул доройн дарлагдал, Гачигдагсдын ёолох дуунаас болж Би босож, Түүнийг хүссэн аюулгүй газарт нь тавина” гэдэг.