Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Дуулал 101:5 - Ариун Библи 2004

5 Өөрийн хөршийг сэмхэн муулагчдыг би устгана. Дээгүүр харц, бардам сэтгэлтэй хэнийг ч би тэвчихгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

5 Хөршөө сэмхэн муулагчдыг би устгана. Дээгүүр харц, бардам сэтгэлтэй хэнийг ч би тэвчихгүй.

Gade chapit la Kopi




Дуулал 101:5
25 Referans Kwoze  

Та зовж зүдэрсэн хүмүүсийг авардаг, Харин ихэмсэг харцыг Та номхтгодог.


Тэрээр хэлээрээ гүтгэдэггүй, Өөрийн анд нөхөрт ч муу юм хийдэггүй, Хөршийгөө ч эсэргүүцэн буруутгадаггүй.


Басамжилсан нүдтэй ба дээгүүр харцтай ч нэгэн бий.


Чи сууж, ах дүүсээ муулан ярьдаг. Чи өөрийн эхийн хүүг гүтгэдэг.


Настай эмэгтэйчүүд зан байдлаараа хүндлүүштэй байж, хов жив ярилгүй, дарсанд хэт боолчлогдолгүй, юу сайн болохыг заах ёстой.


Харин би та нарт хэрэв ах дүү гэж нэрлэгддэг нэг чинь садар самуун, эсвэл шунахай, эсвэл шүтээн шүтэгч, эсвэл хараалч, эсвэл архичин, эсвэл дээрэмчин бол тийм хүнтэй холбогдож болохгүй тухай бичсэн юм. Тийм хүнтэй хамт хооллож ч болохгүй.


Би та нарт хэлье, фарисай нь биш, харин энэ хүн зөвтгөгдөн гэртээ харив. Учир нь өөрийгөө өргөмжилдөг аливаа хүн номхруулагдаж, өөрийгөө даруу байлгагч нь өргөмжлөгдөнө гэв.


Одоо Небухаднезар би тэнгэрийн Хааныг магтан, өргөмжлөн, хүндэлж байна. Учир нь Түүний бүх үйлс үнэн бөгөөд Түүний замууд зөв билээ. Тэрээр бардам явж буй хүнийг даруу болгож чадна.


Цуурхал тарааж явдаг хүн нууцыг задруулдаг. Тиймээс хов живтэй бүү орооцолд.


Цус урсгах зорилготой алуурчид чиний дунд байж, чиний дотор тэд уулын бунхнуудад иджээ. Чиний голд тэд завхай явдлыг үйлдэв.


Харин тэр өдөр хүний бардам харц басамжлагдаж, хүний ихэмсэг зан номхтгогдож, ЭЗЭН ганцаараа өргөмжлөгдөнө.


Умраас үлээх салхи хур бороо авчирдаг. Хов живтэй хэл ууртай царайг авчирна.


Үзэн ядалтаа нууцалдаг хүн худалч мөн. Хов тараагч хүн мунхаг нэгэн мөн.


Учир нь ЭЗЭН хэдийгээр өндөрт оршдог боловч Дорд хүнийг харж ханддаг, Харин бардамнагчийг Тэр холоос ч мэддэг юм.


Ихэд бардамнан бүү онгирогтун. Ихэмсэг үгсийг амнаасаа бүү гаргагтун. Учир нь ЭЗЭН бол хамгийг мэдэгч Бурхан бөгөөд Тэрээр үйлсийг дэнсэлнэ.


Ард олныхоо дунд хов зөөгч мэт бүү яв. Хөршийнхөө амийн эсрэг бүү үйлд. Би бол ЭЗЭН.


Чи худал мэдүүлэг бүү өг. Хорон муу хүнтэй гар барин хуурамч гэрч болж болохгүй.


Чи хөршийнхөө эсрэг худал бүү гэрчил.


Түүнчлэн эмэгтэйчүүд нь хүндэтгэлтэй, хов жив хөөцөлддөггүй, тэвчээртэй, бүх юманд итгэмжтэй байх ёстой.


Ихэмсэг харц болон бардам зүрх болбоос хар санаатай хүмүүсийн дэнлүү бөгөөд нүгэл ажээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite