1 ЭЗЭН, Та яагаад тэртээ хол зогсдог вэ? Бэрх цагт Та яагаад нуугддаг вэ?
1 ЭЗЭН, Та яагаад тэртээ хол зогсном бэ? Бэрх цагт Та яагаад нуугднам бэ?
Бурхан минь, Бурхан минь, юунд Та намайг орхисон бэ? Миний ёолох дуу, миний авралаас Та юунд хол байна вэ?
Өөрийнхөө нүүрийг надаас бүү нуугаач. Өөрийн зарцыг уурласандаа бүү орхиоч. Та миний тусламж байсаар ирсэн. Миний авралын Бурхан, Намайг бүү хаяж, бүү орхиоч.
Өө, Израилийн найдвар аа, зовох үед түүнийг Аврагч аа, Та яагаад газар нутаг дахь харийн хүн мэт, эсвэл хоноглохоор майхнаа босгосон аялагч мэт байна вэ?
Өө, ЭЗЭН, Та юунд сэтгэлийг минь хаяна вэ? Юунд Та надаас нүүрээ нууна вэ?
Бурхан бол бидний хоргодох газар болон хүч чадал, Зовлон дундах бодит тусламж юм.
Юунд Та нүүрээ нууж, бидний зовлон, дарамтыг мартана вэ?
ЭЗЭН, Өөрийн ивээлээр Та миний уулыг бат тогтоосон. Та Өөрийн нүүр царайг нуусанд би сэтгэл зовж байв.
Та юунд Өөрийн нүүрийг нууж, намайг Өөрийн дайсан хэмээн үзнэ вэ?
Түүнийг дуугүй байхад хэн буруушааж чадах вэ? Тэрээр нүүрээ нуухад үндэстэн, хувь хүний хэн нь тэгвэл Түүнийг харж чадах вэ?
Тэрээр зүүн талд ажиллахад би үзэж чаддаггүй. Тэрээр баруун тал уруу эргэхэд би Түүнийг харж чаддаггүй.
Учир нь сэтгэл маань тоос шороонд дарагдав. Бидний бие газарт наалддаг.
Та яагаад айсан хүн мэт, аварч чадахгүй хүчтэн адил байна вэ? Гэлээ ч Та бидний дунд байгаа, Өө, ЭЗЭН, бид Таны нэрээр дуудагдсан билээ. Биднийг бүү орхиоч!”.