Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Дуулал 1:3 - Ариун Библи 2004

3 Тэрээр урсгал усны дэргэд тарьсан мод адил билээ. Тэр мод цагтаа үр жимсээ ургуулдаг бөгөөд Навчис нь ч хатдаггүй. Тэр хүний үйлс бүхэн нь өлзийтэй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

3 Урсгал усны дэргэд тарьсан мод адил Ургацын цагт жимсээ ургуулж Навчис нь үл хатна. Аливаа үйл нь түүнд Амжилтыг авчирна.

Gade chapit la Kopi




Дуулал 1:3
32 Referans Kwoze  

Учир нь тэрээр усан урсгалаар үндсээ өргөсгөж, халуун шатахад айхгүй усаар таригдсан мод мэт болно. Харин навчис нь ногоон байж, тэр нь ган гачгийн жилд түгшихгүй, үр жимс гаргахаа ч болихгүй.


Голын хажуугаар эрэг дээр, нэг талд ба нөгөө талд нь хоол хүнсэнд зориулах бүх төрлийн модод ургах болно. Тэдний навчнууд хатахгүй, жимс нь муудахгүй. Тэд сар бүр жимс гаргах болно. Учир нь тэдгээрийн ус нь ариун газраас урсан гарч байгаа бөгөөд тэдгээрийн жимс нь хүнс болж, тэдгээрийн навч нь эдгэрэлтийн төлөө байх болно гэв.


Тэд хөгширсөн ч жимс гаргана. Тэд шүүслэг ба ногоон байна.


Хэрэв хэн нэг нь Миний дотор байхгүй бол мөчир мэт хаягдаж, хувхайрна. Хүмүүс тэдгээр мөчрүүдийг түүж, галд хаяхад шатна.


Чиний эх бол усан үзмийн төгөлд чинь усны дэргэд суулгасан усан үзмийн мод адил байжээ. Бялхам их устай учир энэ нь ургац ихтэй, сагсайсан мөчрүүдтэй байв.


Шоронгийн харгалзагч нь Иосефт даатгасан бүхнээ хянадаггүй байлаа. Учир нь ЭЗЭН Иосефтой хамт байж, түүний хийсэн бүхнийг бүтэмжтэй болгожээ.


гудамжных нь төвд байв. Голын хоёр талд арван хоёр төрлийн үр жимс ургуулан, сар бүр үр жимсээ боловсруулж буй амийн мод байлаа. Тэр модны навчис нь үндэстнүүдийг эдгээхийн тулд байв.


Мөчрүүдийг ургуулж, жимснүүдийг гарган, гайхмаар сайхан усан үзмийн мод болохын тулд энэ нь элбэг усны дэргэд шимтэй газарт суулгагдсан шүү дээ»” хэмээгтүн.


Гэвч нар гарахад үндэсгүй учир тэд хорчийн хатжээ.


Өөрийн Бурханыг эрэлхийлэн, хууль ба тушаал дотор Бурханы өргөөний үйлчлэлд эхлүүлсэн ажил бүрээ тэрээр бүх зүрх сэтгэлээсээ хийж, амжилт олж байв.


Түүний эзэн нь ЭЗЭН түүнтэй хамт байгааг харж, мөн ЭЗЭН түүний хийсэн бүхнийг бүтэмжтэй болгож байгааг үзэв.


Чи өөрийн гарын үр жимсийг идэх үедээ Аз жаргалтай байх бөгөөд сайн сайхан амьдарна.


Сайн сайхан яваарай гэж зөв хүмүүст хэлэгтүн. Учир нь тэд өөрсдийнхөө үйлдлийн үр жимсийг идэх болно.


Тэд усны урсгалын хажуу дахь улиангар мэт өвсөн дотор ургана.


чийг мэдрэгдэх төдийд л тэрээр сайн ургаж, ургамал мэт нахиагаа дэлгэнэ.


Ургац хураах цаг болоход эзэн усан үзэм авчруулахаар боолуудаа усан үзмийн тариаланчид уруу илгээжээ.


Тэгээд замын хажуудах ганц инжрийн модыг хараад очтол навчнаас өөр юу ч олсонгүй. Есүс тэр модонд —Чамд үр жимс хэзээ ч бүү ургаг гэхэд тэр даруй инжрийн мод хувхайрчээ.


Эдгээр хүмүүс бол та нарын хайрын зоогонд далдлагдсан бул чулуу бөгөөд айж эмээлгүйгээр та нартай хамт зооглон байхдаа өөрсдийгөө л борлуулдаг. Тэд бол салхинд туугдах хургүй үүл, үндсээрээ сугалагдсан хоёр дахиа үхсэн үр жимсгүй намрын мод бөгөөд


Түүний мөчрүүд хатаж хугарахад, эмэгтэйчүүд ирж, тэднээр гал асаана. Учир нь тэд ялгах чадваргүй хүмүүс билээ. Тиймээс Хийгч нь тэднийг үл өршөөж, Бүтээгч нь тэднийг нигүүлсэхгүй.


тэд —Тэр эзэн тэдгээр муу хүмүүсийг муугаар төгсгөж, түүнд хугацаанд нь усан үзмийг тушааж өгөх өөр тариаланчдад усан үзмийн тариалангаа түрээсэлнэ гэв.


Миний хүү, ЭЗЭН чамтай хамт байх болтугай. Чи амжилттай явж, чиний тухайд ЭЗЭНий айлдсан ёсоор чи өөрийн Бурхан ЭЗЭНий өргөөг барих болтугай.


Хажуугаар өнгөрөгчид ч “ЭЗЭНий ерөөл та нар дээр байг. Бид та нарыг ЭЗЭНий нэрээр ерөөе” гэж хэлдэггүй.


Олон хүмүүс Иерусалимд ирж, ЭЗЭНд бэлэг сэлт өргөн, Иудагийн хаан Хезекиад шилмэл бэлгүүдийг өргөжээ. Үүнээс хойш тэрээр бүх үндэстний өмнө өргөмжлөгдсөн билээ.


Сунайсан уудам хөндийнүүд мэт, голын хажуугаарх цэцэрлэгүүд мэт, ЭЗЭНий тарьсан зуун настууд мэт, усны дэргэдэх хушнууд мэт.


ЭЗЭН чиний тариа будааны агуулах, чиний гар оролцох бүх зүйлд ерөөл айлдана. ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй тэр газарт Тэр чамайг ерөөнө.


ЭЗЭН түүнтэй хамт байсан тул тэр хаа явсан газартаа амжилт олж байв. Тэрээр Ассирийн хааны эсрэг тэрслэн, түүнд үйлчилсэнгүй.


Израилийн талаар Мосед ЭЗЭНий тушаасан тогтоол, зарлигуудыг чи сахихдаа хянамгай хандах аваас, чи амжилт олох болно. Тууштай бөгөөд зоригтой бай. Бүү ай, бүү шантар.


Чи бас нэг юмыг санах бөгөөд тэр нь чиний төлөө бүтэмжтэй байх болно. Чиний зам дээр гэрэл гийх болно.


Энэ нь ЭЗЭН шулуун шударга гэдгийг тунхаглахын тулд юм. Тэр бол миний хад бөгөөд Түүн дотор шударга бус юм гэж үгүй.


ЭЗЭН чамайг ямагт удирдан, хатсан газарт чиний хүслийг хангаж, чиний ясанд тэнхээ өгнө. Чи усалсан цэцэрлэг мэт, ширгэшгүй ундаргатай булаг мэт байх болно.


Тийм учраас түүний өндөр нь хээр талын хамаг моддынхоос ч илүү өндөр байсан ба түүний илгээсэн арвин их уснаас болж түүний гишүүд нь олон болж, мөчрүүд нь урт болжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite