Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Дэд хууль 7:5 - Ариун Библи 2004

5 Харин та нар тэдэнд ийнхүү ханд. Тэдний тахилын ширээг нурааж, тэдний босгосон чулуун баганыг эвдэлж, Ашерагийн модон шонг хуга цавчиж, сийлмэл шүтээнүүдийг нь галдан шатаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

5 Харин та нар тэдэнд ингэж ханд. Тэдний тахилын ширээнүүдийг нурааж, тэдний чулуун баганануудыг хэмхчиж, Ашерагийн модон шонгуудыг нь хуга цавчиж, сийлмэл шүтээнүүдийг нь галдан шатаа.

Gade chapit la Kopi




Дэд хууль 7:5
16 Referans Kwoze  

Чи тэдний бурхдад бүү мөргө, бүү үйлчил. Тэдний үйлсийг ч бүү дуурай. Харин чи тэднийг бүрмөсөн нурааж, тэдний чулуун багануудыг хэсэглэн бутал.


Харин чи тэдний тахилын ширээнүүдийг нурааж, тэдний чулуун багануудыг бяцлаж, тэдний Ашерын модон шонгуудыг нь цавч.


Чиний Бурхан ЭЗЭНий үзэн яддаг чулуун баганыг чи өөртөө зориулан бүү босго.


Та нарын нүгэл болох та нарын бүтээсэн тугалыг би авч галд шатаан, нарийн тоос мэт болтол нь бутлаж нунтаглаад, уулаас урсан буух горхины усанд цацсан.


Чи тэдний бурхдынх нь сийлмэл хөргүүдийг галд шатаа. Тэдгээрийн алт, мөнгөн бүрхүүлд нь бүү шуна, түүнийг өөртөө бүү ав. Чи түүнээс болж урхидуулуузай. Энэ бол чиний Бурхан ЭЗЭНий жигшин үздэг зүйл.


Та нар өөрсдөдөө зориулан бөхийн мөргөх гэж нутагтаа шүтээнүүдийг хийх ёсгүй. Өөрсдөдөө хөрөг, эсвэл чулуун баганыг ч босголгүй, хэлбэрт чулууг ч бүү байрлуул. Учир нь Би бол ЭЗЭН та нарын Бурхан.


Тэр тэдний хийсэн тугалыг авч, галд шатааж, нунтаглаж бутлаад, усны мандал уруу цацан тарааж, тэр усыг Израилийн хөвгүүдэд уулгав.


уг нутгийн бүх оршин суугчдыг өмнөөсөө хөөн зайлуулж, тэдний бүх сийлсэн чулуунуудыг, бүх цутгамал хөргүүдийг нь устган, тэдний бүх мөргөлийн өндөрлөгүүдийг нь нураах ёстой.


ЭЗЭН Бурхандаа зориулан босгох тахилын ширээний дэргэд ямар нэгэн модон Ашера шонг бүү босго.


Учир нь тэрээр харийн тахилын ширээнүүд, мөргөлийн өндөрлөгүүдийг зайлуулан, онгон баганануудыг нурааж, Ашерагийн модон шонг цавчин хаяж,


Тэр өөрийн гарын бүтээл болох тахилын ширээнүүдээ ойшоохгүй, өөрийн хуруугаар үйлдсэн юмс, Ашерагийн модон шон, утлагын тавиур уруу харахгүй.


Тэд Баалын сүмийн баганануудыг гаргаад шатаав.


Тэд өөрсдийн бурхдаа тэнд хаян зугтсан тул Давид тушаан тэднийг галд шатаав.


Swiv nou:

Piblisite


Piblisite