44 Мосегээс Израилийн хөвгүүдийн өмнө тунхагласан хууль нь энэ болой.
44 Израилийн хөвгүүдийн өмнө Мосегийн тунхагласан хууль нь энэ болой.
Яагаад гэвэл Хууль Мосегээр өгөгдсөн бол, нигүүлсэл ба үнэн нь Есүс Христээр дамжуулан ирсэн билээ.
“Миний зарц Мосегийн хуулийг санагтун. Хоребт бүх Израилийн төлөө Миний түүнд тушаасан тогтоол, зарлигуудыг ч сана.
Мосе бидэнд хууль зарлиг буулгасан. Тэр хууль нь Иаковын чуулганы өмч юм.
“Энэ хуулийн бүх үгийг үйлдэн гүйцэтгэдэггүй хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн “Амен” гэнэ.
Чи тэдгээр чулуунууд дээр энэ хуулийн бүх үгийг маш тодоор бич гэв.
Чи Иорданыг гатлах үедээ энэ хуулийн бүх үгсийг тэр чулуунууд дээрээ бич. Тэгвэл өвөг дээдсийн чинь Бурхан ЭЗЭНээс чамд амласны дагуу чиний Бурхан ЭЗЭНий чамд өгч буй сүү балаар бялхсан тэр газарт чи орох болно.
Мосе Иорданы дорнод этгээд дэх Моабын нутагт энэ хуулийг тайлбарлан эхэлж, өгүүлсэн нь —
Эдгээр нь Израилийн хөвгүүдэд зориулан Синаи уулан дээр Мосед ЭЗЭНий тушаасан тушаалууд болой.
Эдгээр нь Иерихогийн харалдаа, Иорданы дэргэдэх Моабын талд Мосегээр дамжуулан Израилийн хөвгүүдэд ЭЗЭНий тушаасан тушаал болон тогтоолууд юм.
Ингэхдээ тэгш талд байдаг Безер хотыг реубенчүүдэд, Гилеад дахь Рамот хотыг гадчуудад, Башан дахь Голан хотыг манассечуудад зориуллаа.
Эдгээр нь Египетээс Израилийн хөвгүүдийг гарах үед Мосе тэдэнд тунхагласан гэрчлэл, зарлиг, хууль болой.
Иорданы чанадад, наран мандах зүгт, Арноны хөндийгөөс Хермоны уул хүртэлх, түүнчлэн Арабагийн зүүн зүгийн бүх газар нутгийг оролцуулан Израилийн хөвгүүдийн байлдан эзэлсэн нутгийн хаад нь гэвэл,
Та нарт зориулаад Түүний бичсэн тогтоол, зарлиг, хууль болон тушаалуудыг та нар үүрд үйлдэхээр сахигтун. Та нар өөр бурхдаас бүү эмээгтүн.