Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Дэд хууль 32:5 - Ариун Библи 2004

5 Тэд Түүнд мууг үйлдсэн. Тэд Түүний хүүхдүүд биш. Учир нь тэд гэм зэмтэй, гаж буруу үеийнхэн.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

5 Гажиж буруутсан үеийнхэн Түүний эсрэг нүгэл үйлдэн Түүний хүүхэд биш, ичгүүрт толбо болов.

Gade chapit la Kopi




Дэд хууль 32:5
24 Referans Kwoze  

Ингэснээр та нар гэрэл мэт үзэгдэн дунд нь амьдардаг буруу, гажууд үеийнхний дотор өөрсдийгөө гэм зэмгүй, буруугүй Бурханы хүүхдүүд гэдгээ батлах юм.


Ээ халаг, нүгэлт үндэстэн, гэмд дарагдсан ард түмэн, хорлогчдын үр удам, ялзарсан хөвгүүд. Тэд ЭЗЭНийг орхилоо. Тэд Израилийн Ариун Нэгэнийг жигшин, Түүнээс гэдрэг эргэлээ.


Намайг үхсэний дараа та нар ялзарч, миний та нарт тушаасан замаас эргэнэ. Та нар ЭЗЭНий мэлмийн өмнө муу муухайг үйлдэж, өөрсдийнхөө гарын ажил үйлсээр Түүнийг хилэгнүүлэх учраас хожмын өдрүүдэд өөрсдөд чинь гай зовлон учирна гэдгийг би мэдэж байна хэмээв.


Есүс —Итгэлгүй, тэрслүү үеийнхэн. Хэдий болтол би та нартай байх юм бэ? Хэдий болтол та нарыг тэсвэрлэх юм бэ? Түүнийг Над уруу аваад ир гээд,


Есүс тэдэнд —Итгэлгүй, завхарсан үеийнхээн, Би хэр удаан та нартай хамт байж, та нарыг тэвчих вэ? Хүүгээ энд аваад ир гэв.


Бузар болон завхай үеийнхэн тэмдгийг эрэлхийлдэг. Ионагийн тэмдгээс гадна өөр тэмдэг өгөгдөхгүй гэж хэлээд Тэр тэднийг орхин явлаа.


Гибеагийн өдрүүдийнхтэй адил тэд завхралд гүн оржээ. Тэр тэдний хууль бус явдлыг санаж, тэдний нүглүүдийг шийтгэх болно.


Эцэг өвгөд шигээ Зөрүүд болон тэрслүү үеийнхэн буюу Өөрсдийн зүрхээ зөвт болгоогүй, Сүнс нь Бурханд үнэнч байгаагүй үеийнхэн болохгүйн тулд юм.


Гэвч могой залиараа Еваг мэхэлсэн шигээ Христ уруу хандсан [цэвэр,] энгийн байдлаас та нарын санаа бодлуудыг төөрүүлчих вий гэхээс би айж байна.


Зөрүүд, зүрх ба чихэндээ хөвч хөндүүлээгүй та нар Ариун Сүнсийг үргэлж эсэргүүцдэг. Та нар эцэг өвгөдийнхөө үйлдсэнийг үйлддэг.


Та нар эцгийнхээ үйлсийг хийж байна гэж айлдсанд тэд Түүнд —Садар самуунаас бид төрөөгүй. Бидэнд Бурхан хэмээх нэг л Эцэг байгаа гэв.


Харин фарисайчууд болон садукайчуудаас олон хүн баптисм хүртэхээр ирж буйг тэр хараад, тэдэнд —Хорт могойн удам аа, ирэх уур хилэнгээс зугт гэж хэн та нарт сануулсан юм бэ?


«Үнэхээр чи Намайг хүндэтгэж, зааврыг хүлээн авах болно» гэж Би айлдсан. Тэгвэл түүний талаарх Миний товлосон бүхний дагуу түүний амьдрах газар нь таслагдахгүй байх болно. Гэвч тэд өөрсдийн бүх үйлдлийг завхруулахыг хүссэн.


Гэвч шүүгчийг нас эцэслэсний хойно тэд эргэн буцаж, өөр бурхдыг дагаж, тэдэнд мөргөснөөрөө эцэг өвгөдөөсөө улам илүү нүгэл үйлддэг байв. Тэд өөрсдийн үйлс болон зөрүүд явдлаа орхисонгүй.


Би та нарыг мэдэх болсон тэр өдрөөс хойш та нар ЭЗЭНий эсрэг тэрсэлсээр ирсэн.


Та нар өөрсдөө завхарч, өөрсдөдөө зориулан ямар нэгэн хэлбэрийн дүрс бүхий сийлмэл хөргийг бүтээгүүзэй. Эр, эсвэл эм хүний дүрс ч юм уу,


ЭЗЭН Мосед —Доошоо буу. Учир нь Египет газраас чиний гаргасан ард түмэн чинь өөрсдийгөө завхруулжээ.


Бурханыг харахад дэлхий нь завхралд автсан байжээ. Учир нь дэлхий дээрх мах цустай бүхний үйл явдал эвдрэн завхарчээ.


Тэр өөр олон үгээр гэрчлэн —Энэхүү завхруулагч үеийнхнээс аврагдагтун гэж тэднийг сэнхрүүлж байлаа.


Тэр Иаковын дотор гэм бурууг ажиглаагүй. Израилийн дотор Тэр зовлонг хараагүй. Түүний Бурхан ЭЗЭН түүнтэй хамт байгаа, хааны уухай тэдний дунд байна.


Чи тэр нутагт хүүтэй, ач хүүтэй болоод өнө удаан амьдран суухдаа завхран гажуудаж, ямар нэгэн дүрстэй шүтээн хийж, Түүний уур хилэнг хөдөлгөхөөр ЭЗЭН Бурханыхаа мэлмийн өмнө бузар мууг үйлдэх аваас


Тэгээд Тэр айлдсан нь “Би тэднээс нүүрээ буруулна. Тэдний төгсгөл нь ямар байхыг Би харна. Учир нь тэд гаж буруу үеийнхэн, итгэлгүй хөвгүүд.


Амнаас минь гарах үг бүр шударга зөв бөгөөд Тэр үгсийн дотор мурийж хазайсан хийгээд гажсан юм огт үгүй билээ.


“Үнэхээр тэд бол Миний ард түмэн бөгөөд худал хуурмагаар хандахгүй хөвгүүд юм” гэж Тэр айлдав. Тэгээд Тэр тэдний Аврагч болов.


Swiv nou:

Piblisite


Piblisite