Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Дэд хууль 26:5 - Ариун Библи 2004

5 Чи бас ЭЗЭН Бурханыхаа өмнө “Миний өвөг эцэг бол тэнүүлч Арамей хүн байсан. Тэр хэдхэн хүн дагуулаад, Египетэд очиж, тэнд суурьшаад, агуу, хүчирхэг, өнөр өтгөн үндэстэн болсон билээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

5 Чи бас ЭЗЭН Бурханыхаа өмнө “Миний өвөг эцэг тэнүүлч арам хүн байсан. Тэр цөөн хэдэн хүн дагуулаад, Египетэд очиж, тэнд суурьшаад, агуу, хүчирхэг, өнөр өтгөн үндэстэн болсон билээ.

Gade chapit la Kopi




Дэд хууль 26:5
28 Referans Kwoze  

Египетэд хүрч очсон чиний өвөг дээдэс ердөө далуулаа байсан бол ЭЗЭН Бурхан чинь одоо чамайг тэнгэрийн одод мэт олон болгожээ.


Египетэд төрсөн Иосефын хөвгүүд гэвэл хоёр бөгөөд Египетэд ирсэн Иаковынхан бүгд дал болой.


Иаков сири хүн Лабанд оргон явахаа хэлэлгүй, түүнийг мэхэлжээ.


Ган зуд дахин таван жил үргэлжлэх учир би тэнд таныг тэжээнэ. Та болон танайхан, таны бүх харьяат нар ядарч зүдэрч магадгүй» гээрэй.


Бурхан их авралаараа та нарыг амьд үлдээж, үр удмыг чинь газар дэлхий дээр уламжлуулан үлдээхээр та нараас өмнө намайг илгээжээ.


Та нар гартаа хоёр дахин их мөнгө авч яв! Уутны чинь аман дээр буцаж ирсэн мөнгийг эргүүлж авч яв! Тэр андуурсан байж магадгүй.


Шөнө нь сири хүн Лабаны зүүдэнд Бурхан хүрч ирээд —Чи болгоомжил, Иаковт сайн муу юу ч битгий хэл! гэжээ.


Иаков болон бидний эцэг өвгөд Египетэд таалал төгссөн байна.


Одоо Иаков нь Арамын нутаг уруу зугтаж, Израиль эхнэрийнхээ төлөө ажилласан, эхнэрийнхээ төлөө хонин сүргийг манасан.


Исаак дөчин настайдаа Паддан-арамын арам хүн Бетуелийн охин, арам хүн Лабаны охин дүү Ребекаг эхнэр болгон авчээ.


харин миний нутагт, төрөл төрөгсдөд минь очиж, хүү Исаакт минь эхнэр авч өгөхийн тулд юм гэв.


Та нар бусад үндэстнээс олон байсан учраас ЭЗЭН та нарыг хайрлаж, сонгосон юм бус. Та нар бол бүх үндэстнээс хамгийн цөөхөн нь билээ.


Гэвч тэднийг хэдий чинээ зовоох тусам тэд төдий чинээ үржиж, улам бүр тархлаа. Тиймээс египетчүүд Израилийн хөвгүүдээс болж айдаст автав.


Гэвч Израилийн хөвгүүд өсөн, улам үржиж, олшрон, онцгой хүчтэй болж, тэр газрыг дүүргэв.


Иаковын үр удам бүгд далан хүн байв. Харин Иосеф Египетэд байсан.


Израильчууд Египетийн Гошен газарт нутаглан сууж, тэр газрыг өмчлөн, өсөн нэмэгдэж, өнөр өтгөн болцгоов.


Би өдрийн халуунд халж, шөнийн хүйтэнд хөрч, нүдээ цавчилгүй тийнхүү өнгөрөөсөөр байсан билээ.


Исаак Иаковыг илгээсэнд тэрээр Паддан-арам уруу явж, арам хүн Бетуелийн хүү буюу Иаков, Есав хоёрын эх Ребекагийн ах Лабаныд очжээ.


Эцэг нь Иаковыг ерөөсөн тэр ерөөлөөс болж, Есав Иаковыг үзэн ядаж, өөрөө өөртөө “Эцгийнхээ төлөө эмгэнэх өдөр ойрхон ирж байгаа учир би дүү Иаковаа ална” гэж хэлжээ.


Би чамайг агуу үндэстэн болгож, Чамайг ерөөн, Алдар нэрийг чинь агуу болгоно. Тэгээд чи ерөөлийн үндэс болно.


Тэд бас Фараонд хандаж —Канаан нутагт болсон хүнд хэцүү ган зудад таны зарц бидний мал сүрэг бэлчээргүй болсон тул бид энд нутаглахаар хүрч ирлээ. Тиймээс зарц биднийг Гошен нутагт суулгаж өгнө үү? гэж хэлэв.


Та нарын Бурхан ЭЗЭН та нарыг өнөр өтгөн болгосон. Үзэгтүн, энэ өдөр та нар тэнгэрийн одод мэт олон болжээ.


Тэгэхэд тахилч чиний гараас сагсыг чинь аваад, ЭЗЭН Бурханы чинь тахилын ширээний өмнө тавина.


Харин эш үзүүлэгчээр дамжуулан ЭЗЭН Израилийг Египетээс гаргаж, эш үзүүлэгчээр дамжуулан тэрээр хамгаалагдсан.


Swiv nou:

Piblisite


Piblisite