Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Дэд хууль 26:12 - Ариун Библи 2004

12 Гурав дахь жил буюу аравны нэгийг өргөх жилд бүх ургацынхаа аравны нэгийг хурааж дуусаад, түүнийг левичүүд, харийнхан, өнчин хүн, бэлэвсэн эмэгтэйд өгөөд хотынхоо хаалганы дотор цадтал нь идүүл.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

12 Гурав дахь жил буюу аравны нэгийг өргөх жилд бүх ургацынхаа аравны нэгийг өгч дуусаад, түүнийгээ левичүүд, ирмэл хүмүүс, өнчин, бэлэвсэнд өгөөд хот дотроо цадтал нь идүүл.

Gade chapit la Kopi




Дэд хууль 26:12
11 Referans Kwoze  

Учир нь Израилийн хөвгүүдийн өргөл болгон ЭЗЭНд өргөдөг тэдний арван хувийг Би левичүүдэд өв болгон өгсөн билээ. Тийм учраас Би тэдний тухайд “Израилийн хөвгүүдийн дунд тэдэнд ямар ч өв байхгүй болно” гэж айлдав хэмээв.


Газрын, эсвэл газрын үрийн, эсвэл модны үр жимсний бүх арван хувь нь ЭЗЭНийх бөгөөд энэ нь ЭЗЭНд ариун билээ.


Хөршөө гадуурхагч нь нүгэл үйлдэж буй хэрэг. Харин ядуу хүнд нигүүлсэнгүй хандагч хүн ерөөлтэй.


Тахилчийн үүргийг хүлээн авдаг Левийн хөвгүүд өөрсдийн ах дүү нараас буюу Абрахамын удмаас гаралтай хүмүүсээс аравны нэгийг цуглуулах Хуулийн тушаалтай ажээ.


Тэр баяраар чи болон чиний хөвгүүд, охид, зарц, шивэгчид, танай хотод оршин суудаг левичүүд, харийнхан, өнчин хүн, бэлэвсэн эмэгтэй цөмөөрөө хөөрөн баярла.


Аравны нэгийг хүлээн авагч Леви хүртэл Абрахамаар дамжуулан аравны нэгийг өгсөн гэж хэлж болох юм.


Та нар ургацаа хурааж, тавны нэгийг нь Фараонд өгөөд, үлдсэн дөрвөн хувийг нь өөрсдөдөө авч, талбайд тарих үр ба өөрсөддөө болон гэрийнхэндээ, үр хүүхдүүддээ өгөх хоол хүнс болгон хэрэглэцгээ! гэсэнд


Иосеф ургацынхаа тавны нэгийг Фараонд өргөх ёстой газрын хууль тогтоосон нь өнөөдрийг хүртэл хүчинтэй ажээ. Зөвхөн тахилчдын газар л Фараоных болсонгүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite