Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Дэд хууль 26:10 - Ариун Библи 2004

10 ЭЗЭН Таны надад өгсөн тэр газрын ургацын дээжийг би одоо авчирлаа” гэж хэлээд, өргөлөө ЭЗЭН Бурханыхаа өмнө тавьж, ЭЗЭН Бурханыхаа өмнө мөргө.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

10 Харагтун, ЭЗЭН Таны надад өгсөн газрын ургацын дээжийг би одоо авчирлаа” гэж хэлээд, өргөлөө ЭЗЭН Бурханыхаа өмнө тавьж, ЭЗЭН Бурханыхаа өмнө мөргө.

Gade chapit la Kopi




Дэд хууль 26:10
21 Referans Kwoze  

Тэр надад —Ингэсний хэрэггүй. Би бол чиний болон эш үзүүлэгч ах дүүсийн чинь, мөн энэхүү номын үгсийг сахигсдын хамтран зүтгэгч боол билээ. Бурханд мөргө гэв.


Иймээс та нар идэж, уухдаа, эсвэл юу ч хийсэн Бурханы алдрын төлөө бүхнийг хий.


Тиймээс шүүдэг хүн бүр ээ, танд шалтаг байхгүй. Учир нь бусдыг шүүдгээрээ та өөрийгөө ялладаг. Яагаад гэвэл шүүдэг та мөн л эдгээрийг үйлддэг шүү дээ.


“Шинэ сараас шинэ сар хүртэл, амралтын өдрөөс амралтын өдөр хүртэл бүх махан бие Миний өмнө мөргөхөөр ирнэ” гэж ЭЗЭН айлдаж байна.


Бүх бүтээгдэхүүнийхээ дээжээр болон эд хөрөнгөөрөө ЭЗЭНийг дээдэл.


Ирэгтүн, мөргөж, бөхийн, Биднийг бүтээгч ЭЗЭНий өмнө өвдөг сөгдөцгөөе.


Өө, ЭЗЭН, Таны бүтээсэн бүх улс үндэстэн ирж, Таны өмнө хүндэтгэн мөргөж, Таны нэрийг алдаршуулна.


Дэлхийн баян чинээлэг хүн бүхэн идэж, хүндэтгэн мөргөх болно. Шороон доор орогч бүхэн, Өөрсдийн сэтгэлийг амьд хадгалж чаддаггүй бүхэн ч Түүний өмнө сөгдөнө.


Газрын бүх зах хязгаар ЭЗЭНийг санаж, Түүн уруу эргэх болно. Улс үндэстнүүдийн бүх ургууд Таны өмнө хүндэтгэн мөргөнө.


Би хэн болоод, миний ард түмэн хэн болоод ийнхүү харамгүйгээр өргөж чадсан бэ? Учир нь бүх зүйл Танаас ирдэг бөгөөд Таны мутраас авснаа бид Танд өргөсөн юм.


Өнөөдөр чи ЭЗЭНийг өөрийн Бурхан гэж зарлан, Түүний замаар явж, Түүний зарлиг тушаал, хууль тогтоолыг сахиж, дуу хоолойг нь сонсохоо тунхаглалаа.


Тэгэхэд тахилч чиний гараас сагсыг чинь аваад, ЭЗЭН Бурханы чинь тахилын ширээний өмнө тавина.


ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй тэр газрын хөрснөөс ургуулж авсан бүх ургацынхаа дээжээс хэсгийг авч, сагсанд хийгээд, чиний Бурхан ЭЗЭН Өөрийн нэрийг байлгахаар сонгож авсан тэр газар уруу аваачиж,


Чи түүнд үр тарианыхаа дээж, шинэ дарс, тос, хонины ноосныхоо дээжийг өгөх ёстой.


Чи өөрийн ургац ба өөрийн усан үзмийн дарснаас өргөх өргөлийг бүү хойшлуул. Хөвгүүдийнхээ ууганыг нь чи Надад өгөх ёстой.


Чи газрынхаа анхны үр жимсний дээжийг өөрийн Бурхан ЭЗЭНий гэрт авчир. Чи ишгийг эхийнх нь сүүнд бүү чана.


Харин өвөг дээдэст чинь тангарагласан Өөрийнхөө гэрээг өнөөдрийнх шиг батлахын тулд Тэр чамд хөрөнгө чинээ олох хүч чадлыг өгдөг учраас чи өөрийн Бурхан ЭЗЭНийг санагтун.


ЭЗЭНий ерөөл баян болгодог бөгөөд Тэр харууслыг эс авчирна.


Swiv nou:

Piblisite


Piblisite