Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Дэд хууль 26:1 - Ариун Библи 2004

1 Чи ЭЗЭН Бурханыхаа чамд өв болгон өгч буй газар нутагт орж, түүнийг эзэгнэн суухдаа

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

1 ЭЗЭН Бурханыхаа чамд өв болгон өгч буй газар нутагт орж, түүнийг эзэгнэн тэнд амьдран суухдаа,

Gade chapit la Kopi




Дэд хууль 26:1
14 Referans Kwoze  

ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй тэр газарт чи хүрч очоод, түүнийг эзэмшиж, тэнд оршин суухдаа “Бидний эргэн тойронд байгаа бүх үндэстнүүдийнх шиг өөрсдийнхөө дээр хааныг залъя” гэвэл


ЭЗЭН Бурханы чинь чамд өгч байгаа тэр газарт чи хүрч очихдоо, тэндхийн үндэстнүүдийн жигшүүрт үйлсийг бүү дуурайгтун.


Харин чи түүнийг заавал ал. Алахдаа эхлээд чи түүнд гар хүрч, бусад хүмүүс дараа нь гар хүрэх ёстой.


Эш үзүүлэгч, эсвэл мэргэн зүүдэч та нарын дундаас гарч, чамд тэмдэг, гайхамшгийг үзүүлж,


ЭЗЭН Бурхан чинь чиний эзэмшихээр очих гэж байгаа тэр газар уруу чамайг оруулж, олон үндэстнийг буюу хитчүүд, гиргашчууд, аморичууд, канаанчууд, перизчүүд, хивичүүд, иебусчууд хэмээх та нараас ч олон, илүү хүчтэй долоон үндэстнийг та нарын өмнө хөөн гаргахад,


харин чиний тэдэнд заах бүх тушаал, зарлиг, хуулийг Би чамд хэлж өгөхийн тулд чи энд Миний дэргэд зогс. Миний тэдэнд эзэмшүүлэхээр өгөх нутагт тэд үүнийг даган мөрдөг” гэж айлдсан.


Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд ийнхүү хэл. “Би та нарыг аваачих тэр нутагт та нар орохдоо,


Израилийн хөвгүүдтэй ярин, тэдэнд “Миний та нарт өгч буй, та нарын амьдрах тэр нутагт орохдоо та нар


Тиймээс ЭЗЭН Бурхан чинь чамд өв болгон эзэмшүүлэхээр өгч буй тэр газар нутаг дээр чиний Бурхан ЭЗЭН эргэн тойронд чинь байгаа бүх дайснуудаас чамайг ангижруулж, амраах тэр цагт чи Амалекийн дурсамжийг тэнгэрийн доороос арчин хаях ёстой. Чи бүү март.


ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй тэр газрын хөрснөөс ургуулж авсан бүх ургацынхаа дээжээс хэсгийг авч, сагсанд хийгээд, чиний Бурхан ЭЗЭН Өөрийн нэрийг байлгахаар сонгож авсан тэр газар уруу аваачиж,


ЭЗЭН та нараас болж надад уурласан бөгөөд намайг Иорданыг гатлуулахгүй, ЭЗЭН Бурханаас чинь та нарт өв болгон өгч буй тэр сайхан газарт оруулахгүй гэж тангарагласан.


Чи өөртөө зориулан замууд засаж ЭЗЭН Бурханаас чинь чамд эзэмшил болгон өгч буй нутаг дэвсгэрийг гурван хэсэгт хуваа. Тэгснээр хэн нэгэн алуурчин тийшээ зугтан очиг.


ЭЗЭН Бурханаас чинь чамд өв болгон өгч буй тэр газар дээр гэмгүй цусыг бүү урсга. Тэгвэл цус урсгасан гэм чамд оногдохгүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite