12 Хэрэв тэрээр ядуу хүн байвал түүний барьцааг гэртээ бүү хонуул.
12 Хэрэв тэр хүн ядуу байвал түүний барьцааг өөртөө бүү хонуул.
Чи харийн хүн юм уу, өнчин хүмүүс дээр шударга ёсыг бүү гажуудуул. Бэлэвсэн эмэгтэйн хувцсыг барьцаанд бүү ав.
Бусад нь өнчин хүүхдүүдийг хөхнөөс нь салгаж, ядуусаас барьцаа авдаг бөлгөө.
Тэд өнчин хүүхдүүдийн илжигнүүдийг булаан авдаг. Тэд бэлэвсэн эмийн үхрийг барьцаанд авдаг.
Учир нь чи ах дүүсээсээ шалтгаангүйгээр барьцаа авч, хүмүүсийг нүцгэлсэн билээ.
Чи гадаа нь зогсоод, чамаас зээл авсан хүн барьцаагаа өөрөө чамд авчирч өгөх ёстой.
Чи түүний барьцааг нар шингэх үед заавал буцааж өгөх ёстой. Тэгвэл тэр хүн хувцсаа нөмөрч унтаад, чамайг ерөөнө. Энэ чинь ЭЗЭН Бурханы чинь өмнө чиний зөвт байдал болно.
Тэд өмсөх хувцасгүйгээр шөнийг нүцгэн өнгөрүүлж, хүйтэнд нөмрөх юмгүй өнждөг.
Тэд ядуусыг хувцасгүй, нүцгэн явуулж, өлсөгчдөөс юүжилсэн тариагаа булаадаг.