Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Дэд хууль 2:23 - Ариун Библи 2004

23 Кафтораас ирсэн кафторчууд Газ хүртэлх тосгодод амьдран сууж байсан Авви хүмүүсийг устгаж, тэдний оронд оршин суужээ).

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

23 Кафтораас ирсэн кафторчууд Газ хүртэлх тосгодод амьдран сууж байсан аввичуудыг устгаж, тэдний оронд оршин суужээ.)

Gade chapit la Kopi




Дэд хууль 2:23
16 Referans Kwoze  

Египетийн зүүнтээх Шихор голоос хойд зүгийн Екроны нутгийн хил хүртэл (тэр нь канаанчуудынх гэж тооцогддог) бүх нутаг, газчууд, ашдодчууд, ашкелончууд, гитчүүд болон екрончууд хэмээгдэх филистчүүдийн таван эзний газар нутаг буюу аввичуудын газар нутаг,


патрусчууд, каслучууд (тэднээс филистчүүд нь гарчээ), кафторчуудын эцэг болов.


“Израилийн хөвгүүд ээ, та нар Миний хувьд Етиопийн хөвгүүдтэй адил биш гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би Израилийг Египетийн нутгаас, филистчүүдийг Кафтораас, арамейчуудыг Кирээс авчраагүй юу?


Бүх филистчүүдийг устгаж, Тир ба Сидоноос үлдсэн бүх холбоотныг таслах өдөр ирж байна. Учир нь ЭЗЭН филистчүүдийг, Кафторын эрэг хавийн нутгийн үлдэгсдийг устгах гэж байна.


харийн бүх хүмүүс, Уз нутгийн бүх хаад, филистчүүдийн нутгийн бүх хаад (Ашкелон, Газ, Екрон ба Ашдодын үлдэгсэд),


Бурхан газрын цээжээр амьдруулахаар нэгнээс хүмүүн төрөлхтний үндэстэн бүрийг бүтээж, товлосон цаг хугацаа болон тэдний нутаглах хил хязгаарыг тогтоосон нь


Ашкелон үүнийг хараад айх болно. Газ өвчиндөө шаналан зовж, бас Екроны хувьд найдвар нь тасарлаа. Газаас хаан нь устаж, Ашкелонд хүн суурьшихаа байна.


Учир нь Газ хаягдаж, Ашкелон эзгүйрч, Ашдод үд дунд хөөгдөж, Екрон үндсээрээ сугалагдана.


Учир нь Соломон Евфратаас баруун тийш орших бүхнийг буюу Тифсагаас Газ хүртэлх, Евфрат голын баруун талын бүх хааныг захирах эрх мэдэлтэй байв. Түүний эргэн тойронд амар амгалан байв.


Патрус, Каслу, Кафтор хүмүүс гарсан юм. Каслугаас филистчүүд гарсан билээ.


Канааны хил хязгаар Сидоноос эхлээд, Герарыг дайран Газ хүртэл, бас Содом, Гоморра, Адма, Зебойимыг өнгөрч, Лаша хүртэл үргэлжилж байжээ.


Иошуа тэднийг Кадеш-барнеагаас Газыг хүртэл буюу Гошены бүх нутгийг Гибеоныг хүртэл бут цохив.


Израилийн хөвгүүдийн нутагт нэг ч Анак хүн үлдсэнгүй. Зөвхөн Газ, Гат болон Ашдодод зарим нь амьд үлджээ.


Ашдод болон түүний эргэн тойрны суурин ба тосгод, Газ болон түүний суурин ба тосгод, Египетийн хил дагуух гол ба Их тэнгисийн эрэг газар хүртэл багтаж байв.


Газ, Ашкелон, Екроныг хязгаар нутгуудынх нь хамт Иуда авав.


Тэрээр Газ болон түүний газар нутгийг хүртэл, харуулын цамхгаас эхлэн бэхлэгдсэн хотыг хүртэл филистчүүдийг ялав.


Swiv nou:

Piblisite


Piblisite