Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Дэд хууль 15:9 - Ариун Библи 2004

9 Чи болгоомжтой байж, дотроо хорон муу санаа бүү хадгал. “Өрөө цуцлах долоо дахь жил ойртлоо” гээд ядуу ах дүүгээ муухай харж, түүнд юу ч өгөхгүй байвал тэрээр ЭЗЭНд чиний эсрэг мэдүүлж, тэр нь чамд нүгэл болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

9 Үл бүтэх бодол зүрхэндээ тээхээс болгоомжил! “Өр авлага цуцлах долоо дахь жил ойртлоо” гээд ядуу ах дүүгээ муухай харж, түүнд юу ч өгөхгүй байвал тэрээр ЭЗЭНд чиний эсрэг мэдүүлж, тэр нь чамд гэм нүгэл болно.

Gade chapit la Kopi




Дэд хууль 15:9
30 Referans Kwoze  

Чи түүний хөлс мөнгийг өдөрт нь нар шингэхээс өмнө өгч бай. Учир нь тэрээр ядуу бөгөөд сэтгэлдээ хөлсөө тэсэж ядан хүлээж байгаа. Эс тэгвэл тэрээр чамайг ЭЗЭНд мэдүүлж, тэр нь чамд нүгэл болох вий.


Би өөрийнхөө юмыг хүссэнээрээ зарах нь миний хувьд ёс бус юм гэж үү? Эсвэл өгөөмөр зангаас минь болж нүдэнд чинь атаархал хурав уу?” гэжээ.


Ах дүү нар аа, та нар өөрсдөө шүүгдчихгүйн тулд бие биеийнхээ эсрэг бүү гомдолло. Харагтун, шүүгч хаалган дээр зогсож байна.


ЭЗЭН Би зүрхийг эрэлхийлж, оюун бодлыг шалгадаг нь хүн бүрд замуудынх нь дагуу, үйлсийнх нь үр дүнгийн дагуу өгөхийн тулд юм.


Хэрэв та нар тэднийг зовоогоод, тэд Над уруу хашхирвал Би тэдний уй гашууг сонсож,


Харагтун, тариаланг чинь хураасан ажилчдын хөлс, та нарын саатуулаад байгаа тэр хөлс та нарын эсрэг хашхирч байна. Ургацыг чинь хураасан хүмүүсийн хашхираан Түмэн цэргийн Эзэний сонорт хүрчээ.


Зүрхнээс хорон муу бодол, аллага, завхайрал, садар самуун, хулгай, худал гэрчлэл, гүтгэлэг зэрэг нь гардаг.


Хорон муу нүдтэй хүн эд баялгийн араас яаравчилдаг боловч Ядуурал гадаа нь ирчихээд буйг үл анзаардаг.


Харамч хүний талхнаас бүү ид, амттаныг нь бүү хүс.


Ингэснээрээ тэд ядуусын хашхирааныг Түүнд сонсдоход хүргэсэн бөгөөд Тэрээр зовсон хүмүүсийн хашхирахыг сонсохын тулд болой.


ЭЗЭН —Египетэд байгаа Өөрийн ард түмний зовлонг Би сайтар харж, дарлагчдаас нь болсон тэдний хашхирааныг сонслоо. Би тэдний зовлонг мэдсэн.


Гомдоллохгүйгээр бие биедээ зочломтгой бай.


Тийм учир зөв юмыг үйлдэхийг мэддэг хэрнээ үл үйлддэг хүнд энэ нь нүгэл юм.


Эсвэл ямар ч зорилгогүйгээр Сударт “Түүний бидний дотор нутаглуулсан сүнс нь атаархан хүсдэг” хэмээсэн гэж та нар бодож байна уу?


Мунхаглалыг сэдэх нь нүгэл. Басамжлагч нэгэнд хүмүүс дургүйцдэг.


Ядуугийн хашхирахыг эс сонсогч нь Нэгэн цагт өөрөө хашхирах боловч хариуг эс сонсоно.


Юуны түрүүнд зүрхээ хамгаал. Учир нь түүнээс амийн булгууд ундран гардаг юм.


Цус урсгалтаар өшөө авагч Тэрээр тэднийг санадаг. Тэрээр зовогсдын хашхирахыг мартдаггүй.


Долоон жил тутамд жилийн эцсээр чи авлагаа цуцла.


ЭЗЭН “Сул доройн дарлагдал, Гачигдагсдын ёолох дуунаас болж Би босож, Түүнийг хүссэн аюулгүй газарт нь тавина” гэдэг.


Би нүднийхээ өмнө ямар ч хорон юмыг байлгахгүй. Би урвагчдын ажлыг үзэн яддаг. Тэр нь надад наалдахгүй.


Та нар аливаа бэлэвсэн эмэгтэй, эсвэл өнчин хүүхдийг бүү зовоо.


Мосе тэдэнд тушаан хэлсэн нь —Долоон жил бүрийн эцэс буюу өр төлбөрийг цуцлахаар тогтсон тэр жилийн Майхан Баярын үеэр,


Хөршөө гадуурхагч нь нүгэл үйлдэж буй хэрэг. Харин ядуу хүнд нигүүлсэнгүй хандагч хүн ерөөлтэй.


”Долоон жилийн эцэст та нарын хүн нэг бүр нь та нарт зарагдсан бөгөөд зургаан жил та нарт үйлчилсэн еврей ах дүүгээ чөлөөлж, түүнийг өөрөөсөө эрх чөлөөтэйгөөр явуулах ёстой. Харин та нарын эцэг өвгөд Намайг дагаагүй, Надад чихээ тавиагүй юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite