Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Дэд хууль 13:11 - Ариун Библи 2004

11 Тэгвэл бүх Израиль түүнийг сонсоод, айж, дахин хэзээ ч тийм муу юм та нарын дунд хийж чадахгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

11 Тэгвэл бүх Израиль үүнийг сонсоод, айж, дахин хэзээ ч тийм ёрын муу юм та нар дунд хийхгүй.

Gade chapit la Kopi




Дэд хууль 13:11
11 Referans Kwoze  

Тэгвэл бусад хүмүүс сонсоод айж, та нарын дунд дахин хэзээ ч ийм бузар муу үйл үйлдэгдэхгүй болно.


Тэгвэл бүх хүмүүс түүнийг сонсож, айгаад дахин тийм давлиун явдал гарахгүй.


Нүгэл үйлдсээр байгаа хүмүүсийг бүгдийн өмнө зэмлэ. Тэгвэл бусад нь мөн эмээх болно.


Басамжлагч хүн шийтгэгдэхэд гэнэн нэгэн мэргэн болдог. Харин мэргэн нэгнийг сургамжлавал тэр мэдлэгийг олж авна.


Басамжлагчийг буруутгавал, гэнэн нэгэн нь хэрсүү болж мэднэ. Харин ухаантныг зэмлэвэл тэр сургамжийг олж авна.


Чиний Бурхан ЭЗЭНээс чамайг амьдруулахаар чамд өгч буй аль нэгэн хотод,


хотынхон бүгдээрээ түүн уруу чулуу шидэн алах ёстой. Тийнхүү чи өөрсдийнхөө дундаас бузар мууг зайлуул. Тэгвэл түүнийг бүх Израиль сонсоод, айж эмээнэ.


Мосе ард түмэнд —Египетээс, боолчлолын гэрээс гарсан энэ өдрийг дурсан сана. Учир нь ЭЗЭН та нарыг хүчирхэг мутраар энэ газраас гаргасан. Исгэсэн ямар ч зүйлийг идэж болохгүй.


Чи мөн Израилийн хөвгүүдэд ийн хэлэгтүн. “Израилийн хөвгүүдээс буюу эсвэл Израильд түр сууж буй гадныхнаас аливаа хүн нь үр удмаасаа аль нэгийг нь Молехт өгвөл гарцаагүй алуулах ёстой. Нутгийн ард олон түүн уруу чулуу чулуудна.


ЭЗЭН Мосед —Ард түмний бүх удирдагчдыг аван, тэднийг гэгээн цагаан өдрөөр ЭЗЭНий өмнө цаазлагтун. Ингэснээр ЭЗЭНий догшин хилэн Израилиас эргэх юм хэмээн айлдав.


Иошуа —Чи юунд биднийг зовоосон бэ? Энэ өдөр ЭЗЭН чамайг зовооно гэлээ. Ингээд бүх Израиль тэдэн уруу чулуу шидлэв. Тэдэн уруу чулуу чулуудсаны дараа галаар шатаав.


Swiv nou:

Piblisite


Piblisite