Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Дэд хууль 10:21 - Ариун Библи 2004

21 Тэр бол чиний магтаал, Тэр бол чиний Бурхан. Тэрээр чиний нүдээрээ үзсэн тийм агуу их, сүрдмээр зүйлсийг чиний төлөө үйлдсэн.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

21 Тэрээр чиний магтаал, Тэрээр чиний Бурхан. Тэрээр чиний нүдээрээ үзсэн тийм агуу их, сүрдмээр зүйлсийг чамд үйлдсэн.

Gade chapit la Kopi




Дэд хууль 10:21
18 Referans Kwoze  

Намайг эдгээгээч, Өө, ЭЗЭН, би эдгэх болно. Намайг авраач, би аврагдах болно. Учир нь Та бол миний магтаал юм.


Хотод дээрээс нь гэрэлтүүлэх нар, сар хэрэггүй ажээ. Учир нь Бурханы цог жавхлан түүнийг гэрэлтүүлсэн бөгөөд дэнлүү нь Хурга байлаа.


Гэвч Израилийн магтаал дунд сэнтийд залрагч аа, Та бол ариун юм.


Таны ард түмэн Израиль шиг ямар үндэстэн газар дээр байна вэ? Бурхан ирж, Өөрийн ард түмнийг өөртөө зориулан аварч, Өөртөө нэр алдрыг авч, Өөртөө зориулан Египетээс буюу бусад улс үндэстнүүд, тэдний бурхдаас аварсан Өөрийн ард түмний өмнө Та Өөрийнхөө төлөө агуу үйлс бүтээн Өөрийн газар нутагтаа сүрдмээр зүйлсийг хийв.


ЭЗЭН бол миний хүч ба дуу. Тэр миний аврал болсон. Энэ бол миний Бурхан, би Түүнийг магтах болно. Миний эцгийн Бурхан, би Түүнийг өргөмжилнө.


Энэ нь харь үндэстэнд илчлэлийн гэрэл, Таны ард түмэн болох Израилийн алдар нь болой гэжээ.


Учир нь бидний хүсээгүй аймшигт үйлсийг Та хийх үед, Таныг доош буухад уулс Таны оршихуйд чичрэв.


Үүнээс хойш өдрөөр нар чиний гэрэл байхаа больж, сарны туяа ч чамайг гийгүүлэхээ болино. Харин ЭЗЭН чиний үүрдийн гэрэл болж, чиний Бурхан чиний алдар болно.


Миний магтаалын Бурхан, Бүү дуугүй байгаач.


Зөвхөн ЭЗЭНээс эмээж, бүх зүрхнээсээ үнэн дотор Түүнд үйлчлэгтүн! ЭЗЭН та нарт ямар агуу их зүйлс үйлдсэнийг санагтун!


Хүмүүс Таны сүрдмээр үйлсийн хүчийг ярих бөгөөд Би ч Таны агуу байдлыг тунхаглана.


Тэрээр Өөрийн хүмүүсийн төлөө эврийг өргөсөн. Энэ нь Түүний бүх бурханлаг хүмүүс, Түүнд ойр буй хүмүүс болох Израилийн хөвгүүдийн төлөөх магтаал болой. ЭЗЭНийг магтагтун!


Тэгэхэд Бурхан —Харагтун, Би гэрээ байгуулах гэж байна. Бүх дэлхийд ямар ч үндэстний дунд бүтээгдээгүй гайхамшгуудыг Би чиний бүх ард түмний өмнө үйлдэнэ. Чиний дунд нь амьдарч байгаа ард түмэн бүгдээрээ ЭЗЭНий үйлсийг харах болно. Учир нь Миний чамд хийх гэж байгаа үйлс нь аймшигтай юм.


Мөн ЭЗЭН бидний өмнөөс бүх ард түмнийг, тэдгээрийн дотор бүр уг нутагт амьдарч байсан аморичуудыг хүртэл хөөн гаргасан. Бид ч мөн ЭЗЭНд үйлчлэх болно. Учир нь Тэр бидний Бурхан юм гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite