Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Дэд хууль 10:16 - Ариун Библи 2004

16 Тиймээс та нар зүрхэндээ хөвч хөндүүлж, цаашид хөшүүн хүзүү бүү гарга.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

16 Тиймээс та нар зүрхээ хозлуулаад, цаашид хөшүүн хүзүү бүү гарга!

Gade chapit la Kopi




Дэд хууль 10:16
13 Referans Kwoze  

Иудагийн хүмүүс болон Иерусалемын оршин суугчид аа, ЭЗЭНий төлөө өөрсдөдөө хөвч хөндүүлж, зүрхэндээ хөвч хөндүүлэгтүн. Эс тэгвэл та нарын үйлсийн бузар булайгаас болж Миний уур хилэн гал мэт гарч шатан, хэн ч унтрааж чадахгүй.


ЭЗЭН Бурхан чинь чамайг өөрийн Бурхан ЭЗЭНийг бүх зүрх, бүх сэтгэлээрээ хайрладаг болгохын тулд чиний зүрхэнд, чиний үр хүүхдүүдийн зүрхэнд хөвч хөндөх ёслол хийнэ.


(Би мөн тэднийг дайснуудынх нь нутагт аваачихаар тэдэнд дайсагнаж байсан) эсвэл хэрэв тэдний хөндөгдөөгүй зүрх даруу болгогдсоноор тэд өөрсдийн гэм бурууг залруулбал,


Христийн хөвч хөндөх ёслолоор махбодын биеийг тайлан, Түүн дотор та нар бас хүний гараар үйлдэгдээгүй хөвч хөндөх ёслолыг хийлгэсэн.


ЭЗЭН Бурхан чинь чамд энэ сайхан газар нутгийг эзэмшүүлэхээр өгч байгаа нь чиний зөвт байдлаас болсон юм биш гэдгийг мэдэж ав. Учир нь чи бол хөшүүн хүзүүтэй ард түмэн юм.


Иерусалим аа, аврагдахын тулд бузар муугаас зүрхээ угаа. Хэдий болтол чи хорон муу бодлоо бодох юм бэ?


Та нарын тэрслүү, хөшүүн хүзүүтэйг би мэднэ. Үзэгтүн, өнөөдөр намайг амьд, та нартай хамт байхад, та нар ЭЗЭНий эсрэг тэрсэлж байгаа юм чинь намайг үхсэний дараа та нар яах юм бэ?


ЭЗЭН цааш нь надад “Би энэ ард түмнийг харлаа. Үнэхээр тэд бол хөшүүн хүзүүтэй ард түмэн байна.


Та нар хөвчөө хөндүүлэгтүн! Энэ нь Миний болон чиний хооронд байгуулсан гэрээний тэмдэг болно.


Ингэхдээ зүрхэндээ хөвч хөндүүлээгүй, махан биедээ ч хөвч хөндүүлээгүй харь хүмүүсийг Миний ариун газрыг бузарлуулахаар тэнд байлгаж, түүгээр ч барахгүй Миний хүнс болох өөх, цусыг өргөх үедээ Миний өргөөг бузарлахаар та нар тэнд оруулсан. Учир нь та нарын хамаг жигшүүр дээр нэмж тэд Миний гэрээг хүчингүй болгосон.


Өөрсдийн эцгүүд шиг хүзүүгээ бүү хатууруул, харин ЭЗЭНд гараа өгч, Түүний мөнхөд ариусгасан Түүний ариун газарт орж, Түүний дүрэлзсэн уур та нараас эргэхийн тулд ЭЗЭН Бурхандаа үйлчлэгтүн.


Swiv nou:

Piblisite


Piblisite