Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Даниел 9:16 - Ариун Библи 2004

16 Эзэн минь, Таны бүх үнэн зөв үйлсийн дагуу Та Өөрийн хот Иерусалимаас буюу Өөрийн ариун уулаас уур хилэнгээ буцааж аваач. Учир нь бидний нүгэл болон бидний эцэг өвгөдийн гэм буруугаас болж Иерусалим ба Таны ард түмэн бидний эргэн тойрны бүх улсад ичгүүр гутамшиг болсон юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

16 Эзэн минь, зөвт байдлынхаа дагуу Иерусалим хот, ариун уулнаасаа уур хилэнгээ буцааж авах болтугай. Учир нь бидний гэм нүгэл, эцэг өвгөдийн маань хилэнцээс болж Иерусалим болоод ард түмэн чинь бидний эргэн тойрны бүх улсад тохуу болов.

Gade chapit la Kopi




Даниел 9:16
33 Referans Kwoze  

ЭЗЭН ийн айлдаж байна. “Би Сион уруу эргэж, Иерусалимын дунд оршино. Тэгээд Иерусалим нь Үнэний Хот хэмээн дуудагдаж, түмэн цэргийн ЭЗЭНий уул нь Ариун Уул хэмээн дуудагдах болно”.


Тэгэхэд та нар Намайг Өөрийн ариун уул Сионд оршигч, та нарын Бурхан ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. Иймээс Иерусалим нь ариун болж, харь хүмүүс хойшид түүгээр дайрч өнгөрөхгүй.


Би ярьж, залбирч, өөрийн болон өөрийн ард түмэн Израилийн нүглийг хүлээн зөвшөөрч, миний Бурханы ариун уулын төлөө өөрийн Бурхан ЭЗЭНий өмнө гуйлтаа өргөсөөр,


ЭЗЭН, Таны дотор би хоргодсон. Намайг хэзээ ч ичгүүр бүү болгооч. Өөрийн зөв шударга байдлаар намайг авраач.


Бид өөрсдийн хөршүүдэд буруутан, Бидний эргэн тойронд байгсдад доог тохуу болсон.


Өөрийн зөв шударгаар намайг авран, суллаач. Өөрийн чихээ над уруу хандуулан, намайг авраач.


Чи тэдэнд мөргөж, тэдэнд үйлчилж болохгүй. Учир нь чиний Бурхан ЭЗЭН Би бол хартай Бурхан бөгөөд Намайг үзэн ядагчдын гурав, дөрөв дэх үеийн хүүхдүүдэд нь хүртэл эцгүүдийнх нь нүглийн шийтгэлийг буулгадаг.


Хэрэв бид нүглээ хүлээн зөвшөөрвөл Тэрээр итгэмжит, зөвт бөгөөд бидний нүглийг уучилж, бүх л зөвт бус байдлаас биднийг цэвэрлэнэ.


Бурхан шударга тул Тэр та нарыг зовоогчдод зовлонгоор хариулж,


Түүгээр ч барахгүй, Би чамайг хажуугаар өнгөрөх бүхний нүдний өмнө, эргэн тойрны чинь үндэстнүүдийн дунд эзгүйрэл, зэмлэл болгоно.


Энэ нь Намайг уурлуулахаар тэд, тэдний хаад, удирдагчид, тахилч нар, эш үзүүлэгчид, Иудагийн эрчүүд болон Иерусалимын оршин суугчдын буюу Израилийн хөвгүүд болон Иудагийн хөвгүүдийн үйлдсэн бүх бузар муугаас болсон юм.


Би тэднийг илд, өлсгөлөн болон тахлаар мөшгөнө. Би тэднийг зайлуулсан бүх үндэстнүүдийн дунд хараал, аймшиг, харуусал болон зэмлэл байлгахын тулд Би тэднийг газар дэлхийн бүх хаанчлалуудад айдас болгоно.


Би тэднийг газар дэлхийн бүх хаанчлалуудад аймшиг, бузар муу болгож, зэмлэл болон зүйр үг мэт, Миний тэднийг тарааж бутруулах бүх газрууд дахь элэг доог болон хараал болгоно.


Өө, ЭЗЭН, залбирлыг минь сонсож, Гуйлтад минь чих тавиач. Өөрийн итгэлтэй болон зөв шударга байдал дотор надад хариулаач!


Израилийн Бурхан ЭЗЭН мөнхийн мөнхөд магтагдах болтугай! Амен, амен.


Та түүний зүрхийг Таны өмнө үнэнч байхыг олоод, Канаанчуудын, хитчүүдийн, аморичуудын, Перизчүүдийн, иебусчуудын, гиргашчуудын газрыг түүнд, Түүний үр удамд өгөхөөр гэрээг байгуулсан. Та Өөрийн амлалтаа биелүүлсэн. Учир нь Та зөвт юм.


ЭЗЭН хоосруулдаг, бас баяжуулдаг. Тэр дорд болгодог, бас өргөмжилдөг.


Өө, бидний авралын Бурхан, биднийг сэргээж, Бидэнд хандсан Өөрийн уур хилэнг зогсоогооч.


Үүний улмаас ЭЗЭНий уур хилэн Өөрийн ард түмний эсрэг шатаж, тэдний эсрэг мутраа сунгаж, тэднийг цохиж унагав. Уул хөдлөн, тэдний хүүр нь гудамжнуудын голд хог хаягдал мэт хэвтэнэ. Үүгээр Түүний уур хилэн эргэсэнгүй, Тэр мутраа сунгасан хэвээр байна.


Үнэндээ Надад энэ хот тэднээр баригдсан өдрөөсөө энэ өдрийг хүртэл Миний уур болон Миний хилэн байсан нь Миний нүүр царайны өмнөөс зайлуулагдахын тулд юм.


Тэрээр тэнгис ба үзэсгэлэнт Ариун Уулын дунд өөрийн ноёрхлын танхимын цацрыг босгоно. Харин түүний төгсгөл ирэх бөгөөд хэн ч түүнд туслахгүй.


Өө, ЭЗЭН, тэдгээрээр Таны дайснууд доромжлон, Тэдгээрээр тэд Таны тослогдогчийн алхам бүрийг доромжилсон.


Чи өөрийнхөө урсгасан цусаар гэмтэй болж, өөрийнхөө үйлдсэн шүтээнүүдээрээ өөрийгөө бузарласан. Тийнхүү чи өөрийн өдрийг ойртуулж, өөрийн жилүүдэд хүрч ирэв. Тиймээс Би чамайг үндэстнүүдэд зэмлэл, хамаг газруудад элэглэл болгосон.


Swiv nou:

Piblisite


Piblisite